БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

Г.Оюунтуяа
2026/01/08

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Энэ онд газар чөлөөлөх 408 төсөл, арга хэмжээг баталж, нийт 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө. Дэд төвүүд, авто зам, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажлуудад газар чөлөөлөлт үргэлжлэх юм.

Дэд төвүүдийн газар чөлөөлөлт:

СХД-ийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2164 нэгж талбарт газар чөлөөлнө.

СБД-ийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт газар чөлөөлнө.

БЗД-ийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороо Шархад дэд төвд 536 га талбайд 5910 нэгж талбарт газар чөлөөлнө.

Сэлбэ хот төсөлд 158 га талбайд нөлөөлөлд өртсөн нийт 2206 нэгж талбараас 2091 нэгж талбарыг 2024-2025 онд нөхөх олговортойгоор чөлөөлсөн.

СХД-ийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Нийт 12.6 га талбайд газар чөлөөлөлт хийгдэж байна.

СХД-ийн 4 дүгээр хороо Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 202 нэгж талбарыг чөлөөлөхөөс 165 нэгж талбарыг чөлөөлсөн. Нийт 10.3 га талбайд газар чөлөөлөлт хийгдэж байна.

ЧД-ийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төв гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд 358 нэгж талбарт газар чөлөөлнө.

СБД-ийн 9 дүгээр хороо Баянбүрд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол зэргийг барихад 7.1 га талбайд 110 нэгж талбарыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 5.6 га талбайд 85 нэгж талбар чөлөөлөхөөс 65 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна.

Авто замын ажил:

Баянзүрх дүүргийн 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөл 4 км авто зам

Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Яармагийн шинэ зам Хөшигийн хөндийн хурдны замтай холбох авто зам

Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт Геологийн төв лаборатори орчим, авто зам, нүхэн гарц

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын газар чөлөөлөлтийг хэрэгжүүлнэ.

Нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж:

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих,

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд Гал унтраах анги барих,

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Гандангийн жишиг гудамж тохижилт бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөхөөр төлөвлөлөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 4 цагийн өмнө
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 6 цагийн өмнө
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 23 цагийн өмнө
ЗАРИМ ГОЛУУДЫН МӨСНИЙ ЗУЗААН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН НИМГЭРЧ БАЙНА Өчигдөр
Франц дарсны “үнэн төрх” Өчигдөр
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ Өчигдөр
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа Өчигдөр
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна Өчигдөр
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно Өчигдөр
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээнэ Өчигдөр
Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэлтэйг анхааруулж байна Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна Өчигдөр
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ Өчигдөр
МАРГААШ ЦАХИЛГААН ХЯЗГААРАХ ХУВААРЬ Өчигдөр
Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг шалгаж прокурорт шилжүүлжээ 2026/03/02
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно 2026/03/02
“МИЛАН-КОРТИНА”-2026: ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЗУРГААН СПОРТЫН ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 2026/03/02