БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗАСАГ ДАРГААС НЬ ХОЁРОНТОО ОГЦРУУЛААД Ч САЛДАГГҮЙ Ө.СУМЬЯБААТАР


  • Иргэд нь ч, Иргэдийн хурлын төлөөлөгч нар нь огцруулаад ч явдаггүй албан тушаалтнууд нийслэлд бий. Тэдний нэг болох НИТХ-д дахин нэр дэвшээд  байгаа Баянголд дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарыг фокуслав

Сумьяабазар, Сумьяабаатар гээд ах дүү 2 шиг адилхан нэртэй 2 дарга нийслэлд нэг хэсэг хамт ажилласан. Нэг нь Баянгол дүүргийн Засаг дарга, нөгөөх нь нийслэлийн Засаг дарга. Баянгол дүүргийн ИТХ нь байсхийгээд хуралдаж Засаг дарга Ө.Сумьяабаатараа огцруулна. Нийслэлийн Засаг бөгөөд нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Д.Сумьяабазар нь хамгаалаад үлдэнэ. 

  • Харин одоо Д.Сумьяабазарын орыг залгамжилсан Х.Нямбаатар дөрвөн жил ажиллахдаа 2 удаа огцорч, хариуцлага тооцуулсан  Ө.Сумьяабазарыг ирэх 4 жил дахин Баянгол дүүргийг удирдуулахаар НИТХ-ын сонгуулд нэр дэвшүүлээд байна

2022 оны 03-р сарын 25-ны өдөр. Ө.Сумьяабаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус үйлдэл хийсэн хэмээн Баянгол дүүргийн ИТХ огцруулах санал гаргаж нийт 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн байдаг.
Уг шийдвэрээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт илгээсэн боловч Ардчилсан намынхантай нийлж Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулсан шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэдэг хариу өгөөд буцаасан. Д.Сумьяабаатар Засаг даргаараа үлдсэн.

 2023.03 дугаар сарын 29. Энэ явдлаас хойш жилийн дараа.

 Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчид бас дахин хуралдаж Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулахыг бас л олонхиороо дэмжсэн байдаг.  Гэтэл Ө.Сумьяабаатар огцроогүй төдийгүй өнөөдрийг хүртэл Баянгол дүүргээ засаглахаас гадна дахин улирахаар НИТХ-д МАН-аас нэр дэвшжээ.
Баянгол дүүрэг өмнө нь АН-ын С.Эрдэнийн ВАНТ УЛС хэмээн нэрлэгддэг байлаа. Одоо МАН-ын буюу оргилын Ж.Ганбаатарынх болсон. Нэг хүний вант улсаас нөгөөхөд шилжсэн ч Баянголчууд өнөөдрийг хүртэл хөгжсөн ч үгүй, хөлжсөн ч үгүй.
Ө.Сумьяабаатар мэтийн улс төрийн хамгаалалттай, Баянгол дүүргийг нь өмчилсөн ВАН-гуудын гар хөлийг хэний төлөө юуны тулд НИТХ-ийн сонгуульд дахин нэр дэвшүүлж буй нь тодорхой. Тэр ирэх 4 жил дахиад л  Баянгол дүүргийг "хувьчилж авсан" мэт удирдана. 

 Баянголчуудаа хэрсүү байцгаая. Хэнийг сонгохоо Та өөрөө мэдэх ч хэн нэгний гар хөлийг бүү дэмжээрэй.

Хариуцлага ч тооцож ч чаддаггүй, огцруулчиж ч болдоггүй Ө.Сумьяабаатарт нам нь хариуцлага хүлээлгэж чаддаггүй юм бол Баянголчууд өөрсдөө энэ сонгуулиар хариуцлага тооцож үл сонгоё


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ 22 цагийн өмнө
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа 22 цагийн өмнө
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна 23 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна 23 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА 23 цагийн өмнө
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна Өчигдөр
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ Өчигдөр
КАРАКАС ХОТОД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 188 ХҮН НАС БАРЖ, 1500 ГАРУЙ ИРГЭН ГЭМТЭЖ, БЭРТЖЭЭ Өчигдөр
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XI хуралдаанаар хотын нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Элсэлтийн шалгалт хими, газар зүй, нийгэм судлалаар үргэлжилнэ Өчигдөр
Д.Цогтбаяр: АН-ын ТУГ МОНГОЛ БЭЛГЭДЛИЙН ВИЗУАЛ БҮТЭЭЛ 2026/06/25
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана 2026/06/25
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ 2026/06/25
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 2026/06/25
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 2026/06/25
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 2026/06/24
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/06/24
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 2026/06/24
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа 2026/06/23
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/06/23