БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн жолоо хэсэгхээн алдуурах үед түмэн Монголчуудынхаа итгэлийг тээн дэлхий нийтийг омогшуулсан дайчиддаа талархал илэрхийлье

Admin
20 цагийн өмнө

"Spark agency"-ийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдадаа цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ. 

Тэрбээр цахим хуудастаа "Дэлхий монголчуудыг өөр нүдээр харж эхэлж байгаа нь бидний хувьд хамгийн том ялалт байлаа. Мөрөөдөл байсан зүйл цаасан дээр бууж нэгдэж тууштай байсан нь түүхийн эхлэл боллоо.

Богино хугацаанд эвлэлдэн нэгдэж, байгаа бүхнээ шавхан тэмцэж, санал зөрөлдөж байсан ч даалгавар эхлэхэд хамгийн сайн тулааны стратеги дор нэгдэн, нэгэндээ туслаж тэсвэр тэвчээр, хурд хүч, оюун ухаан, уян налархай байдал гээд 6 өөр өнгөөр тодрон гэрэлтэж эцсийн секунд хүртэл бүхий л хүчээ шавхан дайчин бөгөөд ухаант хүмүүн гэдгээ дэлхий дахинд харуулахад хамгийн их хүч өгч байсан зүйл бол энгэр дээрх төрийн далбаа, эх орон гэдэг зүйл билээ.

Дэлхий даяар суурьшин амьдарч буй Монгол хүүхэд, Монгол хүн бүрийн эх орноороо бахархах сэдэл, урам зоригийг сэргээсэн, сэтгэлийн галыг нь өрдөж өгсөн, спортын соёлоор гоёх хүсэл мөрөөдөлд нь нөлөөлж чадсан оюун санааны хувьд сэргэлт болсон олон талын ач холбогдол бүхий гайхалтай шоу болж өндөрлөлөө.

Спорт бол нэгдмэл байдал, ёс зүй, хариуцлага, шинжлэх ухаанч суурьтай сэтгэлзүйн том тулаан бөгөөд нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж чаддаг гэдгийг ДАЙЧИД маань эцсийн шат хүртэл үлгэрлэн манлайллаа.

Хэдий Physical Asia биеийн хүчний тулаан ч гэлээ энэ шоунд оролцож буй бүх орны төлөөлөл тамирчид маань эх орныхоо өв соёлыг, өөрсдийн ондоошил ялгарлыг, эх орныхоо нэр хүндийг давхар тээн оролцож байсныг онцлох нь зүйтэй болов уу. Монгол хоолоо ч давхар сурталчлаад авсан шүү дээ. Ирэх жилүүд онцлог болно. Дайчдыг минь, эх орныг минь, эрийн гурван наадмыг минь үзэхээр олон мянган жуулчид хүрэлцэн ирэх нь гарцаагүй. Бид саваа бэлдэх хэрэгтэй, соёл ухамсраар хүлээн авах хэрэгтэй. Төрийн жолоо хэсэгхээн алдуурах үед түмэн Монголчуудынхаа итгэлийг тээн дэлхий нийтийг омогшуулж байлдан дагуулж чиглүүлж чадсан Дайчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дараачийн ажлууд ч их байнадаа, Дайчид Мориндоо" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно Өчигдөр
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АРЬС СУДЛАЛЫН САЛБАРЫН 100 ЖИЛ, АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй Өчигдөр
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: 40 дэх удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ Өчигдөр
"ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ"-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 2026/09/17
ТӨВ БАНК: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2026/09/17
Н.УЧРАЛ: Ю.ЦЭДЭНБАЛЫН АЖИЛ, АМЬДРАЛААС СУРГАМЖ АВЧ ХХI ЗУУНЫ СОРИЛТУУДЫГ ДАВАН ХӨГЖИЛ, ДЭВШЛИЙН ЗАМД ТҮҮЧЭЭЛЭХ ҮҮРЭГ БИДЭНД НОГДОЖ БАЙНА 2026/09/17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 2026/09/17
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна 2026/09/17
ҮЙЛ ЯВДАЛ: “Зүрх судасны үндэсний төв”-ийн барилгын шав тавих ёслол болно 2026/09/17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 2026/09/16
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна 2026/09/16
АНХ УДАА АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ ОЛДЛОО 2026/09/16
Засгийн газраас ХЗДХ-ийн сайдыг чалөөлснөө мэдэгдлээ 2026/09/16
Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов 2026/09/16
Г.Занданшатар: Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй 2026/09/16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна 2026/09/16
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 2026/09/16