БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​Х.Нямбаатар: МАН эв нэгдлээ хангаж, хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

Admin
Өчигдөр

МАН-ын 31 дэх Их хурал энэ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох товтой. Их хурлаар МАН-ын дарга сонгогдож, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилж, намын шинэчилсэн дүрмээ батална. Өнөөдөр намын даргад хэн өрсөлдөх нь олны анхааралд байгаа сэдэв. Өмнө нь нэр дэвшиж өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар нэрээ татсан. 

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатараас намын даргын сунгаанд оролцох эсэх, намын дотоод зөрчлийн талаарх байр суурийг нь тодрууллаа.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Хотын иргэдэд өгсөн амлалтаа зөрчөөд намын даргад өрсөлдөх бодол одоогоор алга. Аливаа улсын эрх баригч намын дотоодын зөрчил нийгэм, эдийн засгийн хямралд ч хүргэж болзошгүй. МАН-ын 31 дэх Их хурлаар энэ асуудал нэг талдаа шийдэгдэж, МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуулиар иргэдэд өгсөн амлалтаа биелүүлж, эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой. Энэ тухайд хатуу байр сууриа баримтална.

 

Намын даргын сунгаанд өрсөлдөх хүмүүсээс намын эв нэгдлийг хангах тал дээр юу хийхийг хамгийн
түрүүнд асууна.

 Намын эв нэгдлийг хангана гэдэг нь худал, хулгайг нуух бус улс орны хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эдийн засаг, эрх зүйн реформууд хийхийг хэлдэг. Миний хувьд 2020-2023 оны Засгийн газарт ажиллахдаа Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам “Чайна Энержи”-тэй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хөгжүүлэлтийн төслүүдийн ажлын хэсгийг ахалж, ажлыг нэлээд урагшлуулсан. Францын Засгийн газартай хийсэн “Орано майнинг”-ийн хөрөнгө оруулалтын хэлэлцээг ахалж, одоогийн хөрөнгө оруулалтын гэрээний загварыг боловсруулсан. 

Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэх ажлын хэсэг, гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх хэлэлцээр, Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг ахалсан. Энэ жишгээр ажлууд явж байж эдийн засаг урагшилна. Төсвийн хэдэн төгрөгийг урд, хойно оруулж батлаад юу ч өөрчлөгдөхгүй. 

Дэлхийн банкны судалгаагаар НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас эдийн засгийн чадавхаараа Монгол Улс 120-д байна. Улс төржих, хийрхэх, албан тушаалын төлөөх тэмцлээ зогсоож, эдийн засгаа тэлэх, иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулахыг ярих хэрэгтэй” гэдгийг хэллээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12