БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын I төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа


Улс орны орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн, баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Орчин цагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, дэвшилтэт технологи, оношилгоо, эмчилгээний олон шинэ арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөц, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх,   дундаж наслалтыг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсныг нь ийнхүү үнэлж алдаршууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд энэрэн нигүүлсэх, асарч ачлах сэтгэлээр хүчин зүтгэж,  айл бүрд эрүүл энх, аз жаргалтай байхын баяр баясал бэлэглэдэг эмч, сувилагч, ажилтан, албан хаагч нарт баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Эмнэлгийн хамт олон шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ байж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж, салбартаа ямагт манлайлагч, тэргүүлэгч нь байна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1925 оны 10 дугаар сард өрнө, дорнын эмчилгээ хослуулсан 15 ор, дөрвөн эмчтэй үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Эдүгээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 20 байгууллагыг салбарлан хөгжүүлж, 14 чиглэлээр лавлагаа тусламж, үйлчилгээ эрхэлдэг, 548 ор, 846 ажилтан, албан хаагчтай болоод байна.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20 сая хүнд амбулаториор үйлчилж, нэг сая 800 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, 600 мянган хүнд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Тус эмнэлэг дурангийн мэс засал, элэг, бөөр, үүдэл эс, үе шилжүүлэн суулгах, цөмийн оношилгоо, эмчилгээ, эмийн чанар, аюулгүй байдлын цогц технологи зэрэг олон дэвшилтэт арга, аргачлалыг эх орондоо анх нэвтрүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг цогцоор нь хэрэгжүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 17 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12