Энэтхэг улсын Гоа хотод 2025 оны 7 дугаар сарын 21-нээс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн пара шатрын аварга шалгаруулах ганцаарчилсан тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин Хишигбаяр Мижгээ амжилттай оролцож, рапид болон блиц төрлүүдэд хос хүрэл медаль хүртлээ.
Энэхүү тэмцээнд дэлхийн олон орны шилдэг пара тамирчид оюун ухаан, тэвчээр, ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд манай тамирчны энэхүү амжилт нь Монголын пара спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бахархалт үр дүн боллоо.