МҮБХ Physical Asia шоуны баг хамт олон болон Улсын арслан Б.Орхонбаярт талархал дэвшүүлжээ.
"Netflix" компанийн "Physical Asia" олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье.
Онцгойлон багийн ахлагч Монгол улсын Үлэмж бадрах арслан Баярсайханы Орхонбаяр Танд Монголын ард түмний бахархлыг тээн дэлхийн олон орны үзэгчдэд Монгол бөхийн өв уламжлал, хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сурталчилж байгаад Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО