БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​ЗАМ ТЭЭВЭР, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХОРОО “МЕНТОРШИП”-ИЙН ШИЛДЭГ 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА


Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. Өнөөдөр НИТХ-ын дарга А.Баяр болон НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан, хорооны гишүүн Э.Одонтуяа нар зөрчлийн гэмт хэрэгтэй холбоотой бичсэн шилдэг төслийн нийт 20 оюутанд тэтгэлэг гардууллаа.


Мөн уг арга хэмжээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг холбогдох газрын удирдлагууд оролцож, мэргэжлийн талаас зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Оюутнууд Deepfake буюу хуурамч мэдээлэлтэй холбоотой гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, зөрчлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд 102 апп дээр нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой талаар төслийн танилцуулгаа хийлээ. НИТХ-ын дарга А.Баяр тус оюутнуудыг ирэх долоо хоногт болох Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд төслийн танилцуулгаа хийхийг санал болгож төслийг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлэх боломжтой гэж үзвэл дэмжиж ажиллахаа илэрхийллээ. НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан оюутнууд төрийн байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд маш идэвхтэй, хичээл зүтгэлтэй оролцож, өөрсдийн оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж байгаагаа хэллээ.
Маргааш Хүний хөгжлийн хороо хүүхэдтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл бичиж шалгарсан 10 шилдэг оюутанд тэтгэлэг гардуулна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн удирдлагын зардалд 49 тэрбум 364 сая төгрөг зарцуулжээ 40 минутын өмнө
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 2 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 2 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01