БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, түр байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.

КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “КОП17 хурлын түр байгууламжийн харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгаан хангамж болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьтай байна. Хурлын түр байгууламжийн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулна. Хурал дууссаны дараа хотын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон байгууламж болон үлдэх юм” гэв.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Уг хурлыг зохион байгуулах Үндэсний хороог энэ оны  хоёрдугаар сард байгуулсан. Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд аливаа шийдвэрийг цаг тухай бүрт хурдан шуурхай гаргаж, олон улсын энэхүү томоохон хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө нийслэлтэй хамтран ажиллана” гэлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэх юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина 10 минутын өмнө
Ч.Номин: 2026 оны төсвийг “улс төрийн шахааны” төслүүдэд зарцуулах гэж байна 24 минутын өмнө
Төрд учирсан 721 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв 58 минутын өмнө
Үйлдвэрчний эвлэл: Ажил хаяхад 3 хоног үлдлээ 1 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатарын эрүүл мэнд хэвийн, ажлаа хийж байгаа гэв 2 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ОСЛЫН 87 УДААГИЙН ДУУДЛАГААР 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ, 70 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА 2 цагийн өмнө
Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв 2 цагийн өмнө
Автобусны туслах жолооч цонхны цангаа арилгахаар буух үед нь араас нь автобус мөргөж, амь насаа алдсан хэрэг гарчээ 2 цагийн өмнө
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна 3 цагийн өмнө
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Төр засагт хүргэх ахмад настнуудын үг” хэвлэлийн хурал болно 4 цагийн өмнө
Өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж цасан шуурга шуурна 2025/11/07
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 2025/11/07
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА 2025/11/07
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ 2025/11/07
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна 2025/11/07
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв 2025/11/07
Ч.Номин: Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тастаж тавьсан цаас санхүүгийн баримт биш! 2025/11/07
Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэйчүүд байна 2025/11/07
Хонио хариулж яваад төөрсөн өсвөр насны хүүг эрлийн ажиллагаа зохион байгуулж олжээ 2025/11/07