БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТООГ НЬ ХАССАН Ч САНХҮҮЖИЛТИЙГ НЬ НЭМСЭН ТӨСӨВ


2026 оны төсвийг  УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажилласан. Өчигдрөөс Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэж хүлээсэн. Харамсалтай нь өнөөдөр УИХ-ын гишүүд энэ төсвийг авилгажсан, хээл хахуулжсан төсөл учир хэлэлцэх боломжгүй хэмээн эсэргүүцэж байна. Үүнтэй хобогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аван хуралдаж байна. 

УИХ-ын гишүүдийн шүүмж болон төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтуудыг фокуславал: 

УИХ-ын гишүүн Ө.Шижир, Д.Баасанжаргал нарын шүүмжилснээр төсөвт тусгаан 175 төсөл, арга хэмжээний 331,832.2 тэрбум төгрөгийг хассан бууруулсан гэх боловч  111 арга хэмжээнд  363,904.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийг нь харин ч нэмж оруулж иржээ. 

28 сургууль, зургаан дотуур байр, зургаан их дээд сургуулийн хөрөнгө оруулалт болох 33,5 тэрбум төгрөгийг хассан атлаа баруун болон төвийн бүсийн Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл, арга хэмжээ, Ховд аймгийн Зэрэг сумын Бизнес инкубатор,  Ховд аймгийн төвийн авто зам, Баянхонгор-Архангай, Чулуут сум хүртэлх авто зам, Их тамираас Тайхар чулуу хүртэлх 3,2км зам, Сүхбаатар аймгийн Баруун-Урт  суманд аудитын барилга худалдан авах гэх мэт 111 арга хэмжээний санхүүжилтийг нэмэхээр болжээ.

Ер нь бол Засгийн газар болон Ажлын хэсгийнхэн 2026 оны төсвийг хассан мэт боловч түүнээсээ хэдэн арван тэрбум төгрөгийг дахин нэмж оруулж иржээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12