БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ

Г.Оюунтуяа
2025/11/04

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. 

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Өнөөдрийн байдлаар нийслэлд 115 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. 10 дугаар сард Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд 22700 дуудлага иржээ. Тус төвийнхөн угаарын хий ялгарсан тохиолдол бүрд холбогдож, зөвлөгөө өгдөг. Үүнээс 1600 дуудлагад хяналтын ажилтан газар дээр нь очиж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Бид НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран харьцуулсан судалгаа хийж байгаа. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 3-4 хэм хүйтэн, хур тунадас 2-3 мм бага байна. Агаарын бохирдол өнгөрсөн оныхтой харьцуулахад 2-15 хувиар бага. Тэр дундаа тоос тоосонцор 10 хувиар бага байна. Хүхрийн хий болон угаарын хийн ялгаралт өнгөрсөн онтой харьцуулахад 20-25 хувиар бага байна. Цас ороод хүйтрээд эхлэхээр агаарын бохирдол ямар байхыг мөн бид судлаад мэдээлэх болно. 45 мянган ухаалаг мэдрэгчийг айлуудад суурилуулж нэгдсэн системд холбоно. Оноос өмнө 172 мянган айлаа холбоно” гэлээ.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дэлгэцийн оператор Э.Цогболд “11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 400 гаруй дуудлага ирсэн. Үүнээс засварын дуудлага 16 иржээ. Бид ханан пийшин, нам даралтын зуухыг хөөлөх үйлчилгээ үзүүлдэг. Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй. Хүчилтөрөгч дутмаг орчинд дутуу шаталтаас болж үүсдэг зүйлийг угаар гэж нэрлэдэг. Ямар ч өнгө, үнэргүй. Иргэдэд гэрт нь угаарын хий ялгарсан талаар мэдээлэл өгөөд залгахаар манайд юу ч үнэртэхгүй байна, утаа гаргаагүй, байн байн битгий залгаад бай гэж хэлдэг. Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг. Агаар сэлгэлт хийгээгүй, битүү орчинд хүн угаартах эрсдэлтэй. Тийм болохоор яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөе. Мөн угаарын хий ялгарч, төхөөрөмж дуугарвал төхөөрөмжийг дуугарахаа больтол нь агаар сэлгэхийг зөвлөе” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 минутын өмнө
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 59 минутын өмнө
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА 1 цагийн өмнө
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна 2 цагийн өмнө
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв 3 цагийн өмнө
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ 4 цагийн өмнө
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна 5 цагийн өмнө
ДЦС-ийн төслүүдэд сүнс нь хорогдсон сайд нар 2026/01/17
​Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа 2026/01/16
АТГ: Н.Тавинбэх нарын 3 хүнийг 148,7 сая долларын санхүүжилттэй төсөлтэй холбогдуулан шалгаж байна 2026/01/16
Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ 2026/01/16
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө 2026/01/16
Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна 2026/01/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 2026/01/16
Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ 2026/01/16
Гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ 2026/01/16
А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ 2026/01/16
ҮЙЛ ЯВДАЛ Иргэн Оюунчимэг хууль хяналтын байгууллагуудад авлига өгч ажлаа бүтээж байгаа хүний талаар мэдээлнэ 2026/01/16
Х.Нямбаатар: Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ 2026/01/15