БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Дархан нэхий” ХК 1972 оноос үйл ажиллагаа явуулж буй арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр.

250 хүнийг ажлын байраар хангаж, нэхий дээл, гутал, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулж байна.

Итали, Испани, Тайланд улс руу хагас боловсруулсан үхэр, сарлагийн шир болон хонь, ямааны арьс экспортолдог. Жилд 300,000 ширхэг бодын шир боловсруулах,1,5 сая ширхэг богийн арьс боловсруулах, 500 мянган ширхэг савхин хувцас, 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 10 тэрбум төгрөгийн эргэлтийн, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Ингэснээр хоёр толгойт автомат уллагааны машин суурилуулж, хүчин чадлаа нэмжээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Ерөнхийлөгчийн очсон “Хатан ивээл хайрхан” ХХК өдөрт “Хүннү мөр” брэндийн хавар, намар, хөдөлмөр хамгаалал, анчны гэсэн дөрвөн төрлийн 60-80 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай.

Хэрэгцээт түүхий эдийнхээ 85 хувийг орон нутгаасаа буюу “Дархан нэхий”, “Дархан минж” компаниас авч хамтран ажилладаг.

Тус компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 350 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн, 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч тоног төхөөрөмжөө шинэчилжээ. Зээлийн 60 хувьд нь Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасан байна.

Ингэснээр хүчин чадал нь 50 хувиар нэмэгдэж, өдөрт 150 хос, сард 4,000 хос гутал үйлдвэрлэх боломжтой болжээ. 

Орон нутгийнхаа 16 хүнийг ажлын байраар ханган, орон сууц, автомашин авах зэргээр нийгмийн асуудлыг нь давхар шийдэж байгаа тухай захирал Б.Насанжаргал танилцууллаа.

Үндэсний үйлдвэрлэгчид жилд нэг сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.

“Таймлесс” компани бүтээгдэхүүнээ Норвегт 100 хувь нийлүүлж байна

2007 онд байгуулагдсан “Таймлесс” компани “Тova” брэндийн  бүтээгдэхүүнээ 100 хувь Норвег улсад экспортолж байна. Мөн 2019 оноос “Mesgi” брэнд бүтээн дотоодын зах зээлд борлуулж байна.

Компани жилд 20,000-25,000 хос эсгий шаахай, 3,000-5,000 олбог, 10,000 хос улавч, бусад бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Нийт 46 ажилтантай. “Цагаан алт” хөтөлбөрт хамрагдан 235 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Ингэснээр үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмж, ноос, будаг, химийн материал авах, ажиллах орчноо сайжруулах зэрэг боломж бүрдсэн тухай компанийн захирал С.Мөнгөнчимэг ярилаа.     

“Цагаан алт” хөтөлбөр цаг үеэ олсон, үйлдвэрлэгчдэд бодлогын болон санхүүгийн бодит дэмжлэг үзүүлж байгаад талархаж байлаа. Мөн үндэсний хөтөлбөр 2028 онд хэрэгжиж дуусах хэдий ч, цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв.

Энэ жил “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 489 тэрбум төгрөг олгоно. Мөн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.

Өнөөдрийн байдлаар 93 аж ахуйн нэгж 478 тэрбум төгрөгийн зээл аваад байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг  нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

2.1 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий энэ хөтөлбөр хэрэгжсэнээр ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд хоёр дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болох юм.

Тухайлбал ноолуурын салбарын борлуулалтын орлого гэхэд л одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 5 цагийн өмнө
Нарангийн голын авто замаас Ус түгээх 902-р худаг хүртэл Толгойтын 91-р гудамжинд шинээр баригдаж буй 0.482 км авто замын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна 5 цагийн өмнө
Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов 5 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ 6 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 7 цагийн өмнө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна 9 цагийн өмнө
Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд эх орондоо сурч амьдардаг 10 цагийн өмнө
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 11 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТЭЙ ЗЭРЭГЦЭЭД Д.АМАРТҮВШИНГ ЯАГААД СУЛЛАВ 11 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ 11 цагийн өмнө
Нийслэлийн түргэн тусламжийн төв иргэдийн амь насыг учирч болох эрсдлээс хамгаалдаг учир ажил хаялтад оролцохгүй 12 цагийн өмнө
ЧУУЛГАН: УИХ дахь МАН, АН-ын гишүүд Ерөнхий сайдад асуудалт тавьж, хариулт авна 12 цагийн өмнө
Б. Мөнгөндөл, Б. Номуунзаяа нар хүрэл медаль хүртлээ 12 цагийн өмнө
ТЕГ-ын ажиллагааны хүрээнд “Оюутолгой” ХХК-н хангамжийн менежер Д. Амартүвшинийг шүүхээс суллажээ 13 цагийн өмнө
Халловины баярт зориулан 2,5 тэрбум хувцас, 6 тэрбум гаруй амттан зарагддаг 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно 14 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшний хэмжээг нэмж олгож байна Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцана Өчигдөр
Анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт ид өрнөж байна Өчигдөр
Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна Өчигдөр