Иргэн Д.Мөнхбатыг 500 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг хүчингүй болголоо


Энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн  5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох  арга хэмжээ авчээ.

Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны  шийтгэлийн хуудсыг  эс зөвшөөрч  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг  шүүх хүлээн  авч  2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцээд:

Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн  төдийгүй  Солонгос улсаас  эрүүл ирээд  "Энхсаран" сувилалд 21  хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус / ковид19/  өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй  гэж  шүүх  дүгнээд  түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

УИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ

13 цаг

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа

15 цаг

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

16 цаг

Барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ

16 цаг

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо

17 цаг

Хүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ

17 цаг

Дуучин Ailee болон Single's inferno-ын оролцогч Choi Sihun нар ирэх жил хуримаа хийнэ

17 цаг

Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

18 цаг

Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

19 цаг

Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо

19 цаг