БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Халловины баярт зориулан 2,5 тэрбум хувцас, 6 тэрбум гаруй амттан зарагддаг

Г.Оюунтуяа
2025/10/31

Энэ өдөр буюу Аравдугаар сарын 31-нд Америкчууд Халловины баярыг тэмдэглэдэг. Halloween гэдэг үг нь holy-ариун (hallow), evening-үдэш (een) буюу Ариун-Үдэш гэсэн утгатай. 

Христосын шашнаас өмнө Европчууд 10 сарын 31-ний өдөр талийгаачдын сүнс эргэж ирдэг гэж итгэдэг байжээ. Сүнсийг айлгахын тулд хүмүүс чөтгөр, шулам шиг хувцаслан чанга чанга авиа гаргадаг. Мөн түүнчлэн их гал өрдөн сүнсийг дайжуулдаг байж. Нилээд хугацааны дараа сүнс болон чөтгөр шуламд итгэхээ больж энэ өдрийг хөгжилтэй хэлбэрээр тэмдэглэдэг болсон байна. Европоос Америкт ирсэн цагаачид энэхүү ёс заншлыг анх дэлгэрүүлсэн ба өөрийн гэсэн нэгэн өвөрмөц тэмдэгтэй юм. Хулууны дотрыг хоослон цэвэрлэж, нүүр гарган зороод хөндийн дотор нь лаа асаадаг. Үүнийг Jack-o"-lanterns (lantern-гэрэлтүүлэг) нэрлэдэг ба аймаар харагддаг учраас сүнснүүд айна гэж үздэг байна.

Өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсад Халловин нь хүүхдүүдийн хамгийн дуртай баяр юм. Тэд янз бүрийн аймшгийн баг, өмсгөл өмсөн айлуудын хаалга тогшин "Treak or Treat" гэж хэлдэг ба хүмүүс хариуд нь чихэр, жимс өгнө. Хэрвээ юу ч өгөхгүй бол хүүхдүүд хариуд нь янз бүрээр шоглодог байна. Энэ баяраар 2,5 тэрбум хувцас  6 тэрбум гаруй амттан болон чихэр, шоколаднууд зарагддаг гэсэн судалгаа байдаг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна 1 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: СОР17-ТОЙ ХОЛБООТОЙ САНХҮҮГИЙН БҮХ БАРИМТЫГ ЯАМНЫ САЙТАД НЭЭЛТТЭЙ БАЙРШУУЛСАН 1 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01