БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой

Г.Оюунтуяа
6 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа талаар гомдол мэдээлэл ирж байгаа тул нөхцөл байдлыг шалгаж, дөрвөн чиглэлээр үүрэг өглөө.

Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа асуудалд “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл хариулт өгөв. Тэрбээр “Манай үйлдвэр 25 кг-аар жинг тохируулдаг автомат савлагааны машинтай. Аравдугаар сарын 7-нд туршилтын савлагааны 400 орчим шуудай түлш жиндээ хүрэхгүй гарч, борлуулалтын цэгүүдэд хүрсэн. Асуудлыг засаж, автомат савлагааны машины жинг тохируулсан” гэлээ. Харин нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин шуудайтай сайжруулсан түлшийг жинлэж үзэхэд 25.2 кг болж байв. Тэрбээр “Автомат тохируулгын машинаа зөв тохируулж, 25.5-26 кг-ийн хооронд тооцооллыг өгч, нэмэх арга хэмжээ авах, иргэдэд дутуу түлш цаашид нэг удаа ч гэсэн нийлүүлэхгүй байх”-ыг үүрэг болгов.

Хоёрдугаарт, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс түлшийг нунтаг савласан зөрчил гараагүй байна. Тиймээс “Нүүрс үүрч бутарсан байна” гэх гомдлын дагуу тээвэрлэлтийн шат дамжлагуудад хяналтаа сайжруулахыг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин чиглэл болголоо.

Гуравдугаарт, иргэдээс сонголттой түлш худалдан авах хүсэлтийг олноор ирүүлж байгаа учраас өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлинг гэсэн гурван төрлийн сонголттой түлш худалдаалах бэлтгэлийг базаав. Барьцалдуулагчгүй угаасан нүүрс түлэх хүсэлтийг Шувуун фабрик, Өлзийт, Био, Ботаник зэрэг хотын захын хорооллын иргэд илүүтэй тавьж байгаа учраас тухайн орчимд түлхүү угаасан нүүрсийг борлуулах үүрэг өглөө. 25 кг савлагаатай угаасан нүүрсийг 7-10 хоног борлуулж, иргэд гурван түлшээ харьцуулан түлэх боломжийг нь олгох аж. Түүнчлэн түлшийг бүх цэгт ижил хэмжээгээр өгөхөд зарим цэгт хурдан дуусаж, заримд нь үлдэгдэл гарч байна. Тиймээс хүн амын нягтаршил ихтэй цэгүүдэд 5-10 тонны хэлбэлзэлтэйгээр түлш хүргүүлж байгаа юм.

Дөрөвдүгээрт, түлшний борлуулалтын цэгүүдэд дээрх асуудлуудын хэрэгжилтийг хянах зорилгоор 10 баг гарган ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгүүдийн түлшний нөөц хүрэлцээтэй хэмжээнд байгааг “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл тодотгов. Өчигдөр шөнө түлшний 315 борлуулалтын цэгт 1700 тонн түлшний үлдэгдэлтэй хоножээ. Нийслэлд 26 аж ахуйн нэгж түлшний тээвэрлэлт хийж байгаагаас гүйцэтгэл 20 хувьд хүрээгүй байсан хоёр аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийн гэрээг цуцалсан. Тус тээвэрлэлтийн хуваарийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас биелүүлж байгаа бөгөөд нийт тээврийн ААН-үүд хоногийн 24 цагийн 16 цагт түлш түгээх, тээвэрлэх ажлыг гүйцэтгэж, өдрийн цагаар боруулалтын цэгүүдэд, шөнийн цагаар агуулах руу түгээлт хийж байгааг хотын орлогч онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 4 цагийн өмнө
Нарангийн голын авто замаас Ус түгээх 902-р худаг хүртэл Толгойтын 91-р гудамжинд шинээр баригдаж буй 0.482 км авто замын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна 4 цагийн өмнө
Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов 5 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ 5 цагийн өмнө
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 6 цагийн өмнө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна 8 цагийн өмнө
Ү.Амарбат: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн 3 хүүхэд эх орондоо сурч амьдардаг 9 цагийн өмнө
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 10 цагийн өмнө
ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТЭЙ ЗЭРЭГЦЭЭД Д.АМАРТҮВШИНГ ЯАГААД СУЛЛАВ 10 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ 10 цагийн өмнө
Нийслэлийн түргэн тусламжийн төв иргэдийн амь насыг учирч болох эрсдлээс хамгаалдаг учир ажил хаялтад оролцохгүй 11 цагийн өмнө
ЧУУЛГАН: УИХ дахь МАН, АН-ын гишүүд Ерөнхий сайдад асуудалт тавьж, хариулт авна 12 цагийн өмнө
Б. Мөнгөндөл, Б. Номуунзаяа нар хүрэл медаль хүртлээ 12 цагийн өмнө
ТЕГ-ын ажиллагааны хүрээнд “Оюутолгой” ХХК-н хангамжийн менежер Д. Амартүвшинийг шүүхээс суллажээ 12 цагийн өмнө
Халловины баярт зориулан 2,5 тэрбум хувцас, 6 тэрбум гаруй амттан зарагддаг 13 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно 13 цагийн өмнө
Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшний хэмжээг нэмж олгож байна Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцана Өчигдөр
Анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт ид өрнөж байна Өчигдөр
Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна Өчигдөр