БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Т.Мөнхсайхан: Шүүхээс Н.Эрдэнэхүү захирлын ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалинг төл гэвэл төлнө


ХСҮТ-н захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг 2025 оны 5-р сард ажлаас нь чөлөөлж байсан. Тэгвэл түүнийг чөлөөлөх шийдвэр гаргасан Эрүүл мэндийн сайд асан Т. Мөнхсайханы шийдвэрийг шүүх хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор шүүхийн шийдвэр гарсан байна. 


Энэ талаар Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан: "Улс орны хэмжээнд болж бүтэхгүй зүйлүүд нэлээн их байна. Тэрний нэгэн л боллоо гэж бодож байна. Иргэд ХСҮТ-өө үйлчилгээ авах ямар хэцүү төвөг чирэгдэлтэй байгаа билээ тэрийг хүн бүр мэдэж байгаа гэж бодож байна.

ХСҮТ-г 2016 оноос хойш Ж.Чинбүрэн гишүүн удирдсан ингээд 2020 оноос хойш Н.Эрдэнэхүү дарга энэ ХСҮТ-г удирдаж ажилласан. Энэ дээр маш олон учир дутагдалтай зүйлс байсан  Хууль бус худалдан авалт хийхийг оролдож худалдан авах ажиллагааны газарлуу бичиг хүртэл явуулсан ийм зүйлүүд байсан. Эцсийн дүндээ даргыг сольж байгаа асуудал нь хавдрын тусламж үйлчилгээ авах гэж ямар их олон иргэд төвөг чирэгдэлтэй очир дугаартай хүнд хэцүү байгаа билээ. Энэ бүхнийг шийдэх боломж байсаар байтал өнөөдрийг хүртэл шийдэж ирээгүй тийм учраас энэ удирдлагыг солих шаардлага байсан шаардлагынх нь дагуу сольсон.  Шүүх бол шүүх хуралдаад гаргасан шийдвэрийг би зөв буруу гэж дүгнэхгүй.  Өнөөдөр бодит нөхцөл байдлыг л дүгнэх хэрэгтэй.  Өнөөдөр хавдраар өвчилсөн хүмүүс ямар их байна тэр хүмүүс тусламж үйлчилгээ авах гэж ямар их очир дугаар хүндрэл чирэгдэлтэй байна. Бодит байдлаа үнэлээд дүгнэлт хийж харах хэрэгтэй. Процессын хувьд ийм би шүүхэд гомдол гаргасан шүүх хурал болж байгаа гэдгийг би огтоосоо мэдээгүй. Тэндээс яг ямар процессоороо ямар хуульч ямар өмгөөлөгч оролцоод ийм шийдвэр гаргасан юм. Тэрийг би ямар ч мэдээлэл алга эцсийн дүндээ харамсалтай байна. Өнөөдөр иргэдэд хүрэх энэ хавдрын тусламж үйлчилгээг 12 сарын 1 гэхэд очир дугааргүй болгох гэж ийм төлөвлөлт гаргаад ажиллаж байсан тэрэндээ хүрэх боломж бололцоо байсан. Өнөөдрийг хүртэл иргэдийг зовоох болсон ийм тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Тэр хүмүүс 8 жил энэ эмнэлгийг удирдлаа шүү дээ ямар өөрчлөлт гарсан юм. Ямар ч өөрчлөлт гараагүй тэрэнд л харамсалтай байна. Хэрэв шүүхийн шийдвэр гараад ажиллаагүй үеийнх нь цалинг төл гэвэл би төлнө шүүхийн шийдвэрийг дагана" гэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12