БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа


Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.10.28/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид бараалхав.


Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянакт хандан ахин манай улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр улс эртний гүн харилцаатай, арвин баялаг түүхтэй төдийгүй хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн нь парламент хоорондын харилцааг улам бүр идэвхжүүлж байна гэлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хоёр улс болон Засгийн газар, байгууллага хооронд хамтын ажиллагааны хүрээнд нийт 11 баримт бичиг үзэглэснийг Их Хурлын дэд дарга тэмдэглэв.


Мөн тэрбээр, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлд хандан хоёр орны харилцааны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ бүрд өндөр ач холбогдол өгч, идэвхийлэн оролцдогт талархаж байгаагаа илэрхийллээ.


Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак хоёр орны түүхэн харилцааг улам бүр өргөжүүлэн батжуулахад парламентын бүлгүүдийн үүрэг өндөр гэдгийг онцлов. Хойч үедээ энэхүү хамтын ажиллагааг үлдээх нь чухал хэмээгээд дэлхий дахинд улс орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай байхад анхаарах нь зүйтэйг тодотголоо. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа боловсрол, эрүүл мэнд, эдийн засгаар хязгаарлалгүй батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Энэхүү уулзалтаар талууд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа нь хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, цаашид бодит үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй 11 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ 1 цагийн өмнө
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ 1 цагийн өмнө
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 2 цагийн өмнө
ИМАРТ “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН 21-Т ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ 2 цагийн өмнө
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ 2 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ 3 цагийн өмнө
Д.Сумьяабазар: Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш 5 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 96 УДААГИЙН ДУУДЛАГААР АЖИЛЛАЖ, 16 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ 7 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 8 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр тохиож байна 9 цагийн өмнө
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна 2026/06/12
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 2026/06/12
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ 2026/06/12
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа 2026/06/12
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа 2026/06/12
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” 2026/06/12
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина 2026/06/12