БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АЛБАН ТУШААЛЫГ НЬ АВСАН Ч АРДЫН НАМААС САЛГАЖ ЧАДАХ УУ, ӨРСӨЛДӨГЧИД НЬ


Бензин шатахуун хомсдсон, багш, эмч нарын ажил хаялттай зэрэгцээд МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан нь олон нийтийн анхаарлыг татаж байлаа. Харамсалтай нь ийм цаг үед эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдсан ч улс орны асуудлаас илүүтэй  өөрсдийнхөө гараар өөрсдөө булшилж буй намынхаа эв нэгдлийг хамгаалах талаар ярилцжээ.

Намын даргын ялалт ялагдал, эрх мэдлийн зодоон нь өнөөдөр УИХ Засгийн газар, Ерөнхийлөгчийн институт хоорондын талцал болж, ялалтын маршлаа дарж авахын тулд хууль хүчний байгууллагуудыг оролцуулж буй нь нэгэнт ил болсон.

 ХЗДХ-ийн сайдыг томилмогц ЦЕГ-ын даргыг огцруулж,  маргааш нь УЕП-ын газраас яллагдагчаар татсаныг зарлуулсан нь улс төрийн захиалга гэж шууд ойлгогдож буй

 

Үүнтэй зэрэгцээд “Д.Амарбаясгаланг яллагдагч болсон тул намын даргын сонгуульд өрсөлдөх боломжгүй”, “Д.Амарбаясгаланг МАН-ын гишүүнээс түтгэлзүүллээ”, “Админерал” компанийн оруулж ирсэн хятадуудыг хөөж гаргалаа” зэрэг мэдээллийг захиалгат хэвлэлүүдээрээ тараалгасан нь  Удирдах зөвлөлийн шийдвэрт нөлөөлөх зорилготой “хөрс” бэлдэлт байсан нь тодорхой.

Харин Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тулхтай, зангарагтай экс дарга, лидерүүдээ оролцуулснаар энэ бүх хүч түрэлтийг нь  таслан зогсоосон бололтой.

Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын тамгыг хослон барихаар улайрсан Занданшатарын улайрал өнөөдөр МАН-ын зодооныг төрийн зодоон болгосон. Одоо Ерөнхий сайд болсон ч намын эрх мэдлийн төлөөх улайрал нь Бага хурлаар сонгогдож тамгаа хүлээн авсан Д.Амарбаясгаланг намаас нь түтгэлзүүлэхээр дайрч буй .

 АН-ын дүрмээр бол Д.Амарбаясгалан ч бай хэн ч байсан намын гишүүнээс нь  түдгэлзүүлэх асуудлыг зөвхөн Хяналтын Ерөнхий хороо шийддэг Б.Энхбаярыг гэхэд л МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг Хяналтын Ерөнхий хороо хэлэлцэж, шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ч нөлөөлөх эрхгүй байдаг билээ.

МАН-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд намын даргын сонгуулиас хойш түүний талаарх илт худал мэдээллийг хэвлэл мэдээлэл, цахим хуудсуудаар тасралтгүй цацаж, дараа нь яллагдагчаар татаад байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл, сошиалаар хүнийг яллаж, дараа нь хууль шүүхийн байгууллагад дууддаг жишгийг шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажлаа авсан шөнөдөө Д.Амарбаясгалан дээр туршсан.

 Түүний гол зорилго зөвхөн Д.Амарбаясгаланг унагах, яллах болохоос биш хууль зүйн салбарын асуудал огтоос хамаагүй мэт байгаа нь үнэн билээ. Үүнийг МАН-ын шударга зарчимтай гишүүд төдийгүй Монгол даяараа мэдэж, таньж эхэлсэн.

Арай гэж битүүлээд байсан шинэ хонгилыг ухаж байгаа Б.Энхбаяр нарынхан Д.Амарбаясгаланг дарахын тулд “нүдээ ухахаас” ч буцахгүй болсон нь өнгөрсөн хугацаан дахь үйлд явдлууд батлан харуулав.

Хууль хяналтын байгууллагад хүртэл нөлөөлж, прокурорын байгууллага руу өөрсдийн хэвлэлүүдээ явуулж “Д.Амарбаясгалан яллагдагчаар татагдсан” гэх үг хэлүүлэх гэж хэдэн сар зүтгэсэн, хэлүүлсэн.  Гэвч Д.Амарбаясгаланд одоо болтол шүүхийн захирамж гарт нь ирээгүйг өмгөөлөгч нар нь хэлж байна.  Өөрөөр хэлбэл яллагдагчаар татагдсаныг өөрт нь албан ёсооор мэдэгдэгдээгүй байна.

 Уг нь тэр бичгийг гардаж авснаар 30 хоног тоологдож эхэлнэ. Энэ 30 хоногт Д.Амарбаясгалан түдгэлзэх хүсэлтээ өгдөг дүрэмтэй. Энэ хүсэлтийг нь  Хяналтын Ерөнхий хороо шийдвэрлэдэг болохоос Г.Занданшатарын хэвлэлүүдээр намаас гарах эсэхийг МАН шийдүүлэхдээ тулаагүйг өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурал харууллаа 


0
angry
1
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.77
2025/10/30
0
0
Занданшатарын засгийн газарт нэг МАН намын гишүүн бус сайд байгаа нь Энхбаяр.
Хариулах
Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12