БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Тэмүүжин: Ард түмнээсээ сонгогддог парламентад гүйцэтгэх эрх мэдэл нь зааварлах нь Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг


  • Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг олон нийт тал бүрээс харж байна. Энэ дундаа хуульчид, Үндсэн хууль судлаачид өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол болон 10-р сарын 16, 17-ны өдрүүдийн чуулганы ирцийг нэгтгэн тооцсон нь Үндсэн хуулийн зөрчил хэмээн дүгнэлт гаргасан процессын талаар УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. 

Тэрээр тус хуралдаанд ажиглагчийн байр сууриар оролцоход цэцийн шийдвэр нь түрүүлээд гарчихсан түүнийгээ албажуулах гэж хуралдсан талаар эргэлзээ үүссэнээ хуваалцжээ. Уг нь парламент болон гүйцэтгэх эрх мэдлийн ялгаа заагийг харуулсан маргаан мэтгэлцээн өрнөж, хоёр эрх мэдлийн балансжуулах чиглэлээр цэц ажиллах байх гэсэн хүлээлттэй байсан хэдий ч нэг тал нь шийдвэрээ захиалчихсан, нөгөө тал нь хардалттай, харин гуравдагч байр суурь буюу хөндлөнгөөс оролцох ёстой цэц нь цаанаас өгөгдсөн шийдвэрийг биелүүлэх гэж ажиллаж буй мэт дүр зураг харагдсан талаар онцолжээ. Асуудлын хамгийн гол нь Засгийн газар биш парламент ард түмнээсээ сонгогддог бөгөөд УИХ-аас авсан мандатаараа Засгийн газар байгууллагддаг. Гэтэл парламентаасаа байгууллагддаг Засгийн газар нь парламентдаа “чи ингэж ажиллах ёстой” гэсэн хандлага гаргаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэдгийг хэллээ. Тухайлбал, 

УИХ-ын чуулганы 16, 17-ны өдрийн хуралдааны үйл ажиллагаанд Засгийн газар зохион байгуулалттайгаар хаалт тавьж, ирц бүрдүүлэхгүй бойкот хийсэн нь төрийн эрхийг хууль бусаар авах жинхэнэ үйлдэл гэдгийг тодотгов.

 Өөрөөр хэлбэл аливаа парламент өөрсдөө бүрэн эрхийнхээ дагуу хуралдах ёстой байтал үүнд нь гүйцэтгэх эрх мэдэл нь хаалт хийсэн нь Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Үүнийг Үндсэн хуулийн цэц дээр ярих ёстой байтал хэн ч дурдаагүй гэлээ. Түүнчлэн, УИХ-ын байр суурийг илэрхийлэх ёстой, хамгаалах ёстой итгэмжлэгчдсэн төлөөлөгчдийг Цэцээс гэрч болгочихсон нь шударга ёсны процессын хувьд маш ашиг сонирхлын зөрчилтэй гэжээ. 

Үндсэн хуулийн цэц бол эрх мэдэл хоорондын маргаан мөн үү гэдэг асуултад хариулж ажиллах ёстой. Харамсалтай нь Их суудлын хуралдаанаараа энэ асуултыг орхигдуулж ажилласан нь учир дутагдалтай байсныг шүүмжилж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хоёр өөр маргааныг нэгтгэн шийдсэн нь цэц өөрөө Үндсэн хуулийн хямрал руу оруулах сэжүүр гаргасныг ч дурджээ. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулсан 93-р тогтоол болон ирцтэй холбоотой асуудлыг нэг дүгнэлтээр шийдсэн. Уг нь 

Нэг маргаан дээр цэц дүгнэлт гаргаж, харин нөгөөх дээр УИХ хүлээж авахгүй бол дахин хянах ёстой байсан ч нэгтгэж шийдвэрлэсэн нь цаашид УИХ шийдвэр гаргахад ойлгомжгүй байдал руу оруулчихлаа хэмээн дүгнэж байна гэлээ. 

Түүнчлэн, УИХ бол хууль тогтоох байгууллага. Үндсэн хуульт болон Үндсэн хуулийн биш байгууллагуудад бүрэн эрхээ хэрэгжүүлэх зохион байгуулалт журмыг тогтоож өгдөг гэсэн үг. Харин ҮХЦ бол хууль тогтоогчийн тогтоож өгсөн зохион байгуулалт журмаар ажилладаг байгууллага. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэсэн суурь философийг хамгаалах байгууллага нь ҮХЦ байх ёстой. Гэтэл Цэцийн гишүүн О.Мөнхсайханы үгэнд парламент болон ард түмэн засгийн эрх мэдлийн үндэс гэдэг суурь үзэл санааг үгүйсгэсэн нь ноцтой алдаа гэж тайлбарлалаа. О.Мөнхсайхан шиг Үндсэн хууль судлаач энэ дэс дарааллыг хамгийн сайн мэдэх хэдий ч ийм алдаа гаргасан нь нэг бол судалдсан академик түвшний мэдлэг нь өнгөц байна эсвэл мэдлэгээ үгүйсгэх хэмжээний дарамт шахалт байна гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 8 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 15 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12