БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг Хотын даргаас хүсжээ

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Сүүлийн арав орчим хоногт Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны доголдол үүсэж, шатахуун авах гэсэн жолооч нар түгжрэл үүсгэж буй юм. ТЦА-аас авсан мэдээллээр сургуулиуд бие даалтын амралтад шилжсэн ч шатахуун дарааллаас үүдэн тэг зогсолт хийхэд хүрсэн аж.
Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр “Шатахуун түгээх станцуудыг цэнэг ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Аюултай ачааг шөнийн цагаар цэнэглэх ёстой. Гэвч шатахуун түгээх станцуудын өдөрт хүрдэг хэмжээ 14:00 цагийн үед эхнээсээ дуусаж ахин цэнэглэлт хийгдэж байна. Том оврын цэнэглэгч машинууд түгжрэлийн дундуур явах үнэхээр эрсдэлтэй. Зам тавьж өгөхийг бодоорой” хэмээн цахим хуудастаа бичсэн.


Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газраас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг Хотын дарга Х.Нямбаатараас хүсчээ.

Тодруулбал, тус газраас “ААН-үүдээс ШТС-ыг өдрийн цагаар цэнэглэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Ердийн үед ШТС-уудыг ААН-үүдээс шөнийн цагаар цэнэглэдэг бөгөөд тус цэнэглэлтээрээ өдрийн борлуулалтаа хийж чаддаг байсан бол гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж шөнөдөө цэнэглэсэн ШТС-уудын шатахуун дуусаж өдрийн цагаар хангалт хийх зайлшгүй шаардлагатай үүсээд байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд бид том оврын, чиргүүлтэй түгээх автоцестирнүүдээр хангалт хийх шаардлагатай байна. Шатахуун нь аюултай ачаа тул өдрийн цагаар түгжрэл ихтэй үед Улаанбаатар хотын төвөөр тээвэрлэлтийг хийх нь тодорхой стандарт, аюулгүй байдлыг ноцтой зөрчиж эрсдэлт байдал бий болоод байна. Иймд түр хугацаанд өдрийн цагийн түгээлтийг хийхэд дэмжлэг үзүүлж Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд зохицуулалт хийж туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
П. Наранбаяр: Багш, ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэлээ 36 минутын өмнө
Г. Дамдинням: Иргэд машинийхаа ард 25л саваар шатахуун аваад шаглаж байна 1 цагийн өмнө
Булганы замд ачааны машинууд мөргөлдөж, 4 хүн нас баржээ 2 цагийн өмнө
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цагийн өмнө
АМГТГ-аас замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг Хотын даргаас хүсжээ 3 цагийн өмнө
Нэтфликсийн “Physical: Asia” шоунд оролцох Монгол улсын багийн танилцуулгыг цацлаа 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Ард түмний их хуралдай”-г хуралдуулах тухай мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
Х.Нямбаатараар дугаар хязгаарлуулж шатахууны асуудлаа шийдэхээр шахаж эхэлжээ 2025/10/24
С.Эрдэнэболд: Б.Энхбаяр та сайд болсон цагаас би тэгэж бодож байна, би ингэж хардаж байна гэж ярьж болохгүй шүү 2025/10/24
Ц.Сандаг-Очир: Үе үеийн Ерөнхий сайд нар хүн танихдаа муу 2025/10/24
Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ 2025/10/24
“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025/10/24
Монгол Улсад 42 жилийн дараа ДЦС5-ыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 2025/10/24
Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ 2025/10/24
64 УДАА ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА 2025/10/24
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна 2025/10/24
2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр болно 2025/10/24
Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа 2025/10/24
ӨНӨӨДӨР: Олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2025" үзэсгэлэнг нээнэ 2025/10/24
"Оюутолгойн" албан тушаалтнуудад гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилжээ 2025/10/23