БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

    НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар

    • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ
    • Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудал
    • Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
    • Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
    • 800 айлын орон сууцны талаар авах зарим арга хэмжээ зэрэг 16 асуудал хэлэлцэнэ.


    Хэлэлцэж буй эхний асуудал Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцууллаа. Тэрбээр “Энэ сарын 8-ны байдлаар 24 агуулахад 32484 тонн мидлингэн шахмал түлш нөөцөлсөн байна. Нийт 400 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг 5000 төгрөгөөр иргэдэд борлуулна. Нүүрсний хэмжээний тухайд шуудай нь 25 кг-тай. 2025 оны энэ сарын 8-ны өдрийн байдлаар 112 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулан, “Түлш Хэрэглэгчдэд үйлчлэх төв”  ОНӨААТҮГ хяналт тавин ажиллаж байна. Одоо дахин 45 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмж авах шаардлага байна” гэлээ.  

    Иргэд нүүрсээ авахдаа виртуал картаар үйлчлүүлэх бөгөөд “ХОТУЛА” аппликейшнийг гар утсандаа татаснаар виртуал карт автоматаар үүсэх юм байна. Виртуал карт нь өрхийн гишүүд хуваалцах боломжтой. Хэрэглэгч биет картаа хаясан тохиолдолд биет картыг хаах боломжтой. Шахмал түлшээ худалдан авч, хэрэглээгээ хянахаас гадна түлш борлуулах цэгийн байршил, цагийн хуваарь, агуулахын нөөц зэргийг харж болох нь. Шинэ хэрэглэгч аппликейшнээр дамжуулан угаарын хий мэдрэгч төхөөрөмж тавиулах хүсэлт гаргах бөгөөд төхөөрөмж тавигдсаны дараа виртуал карт үүснэ.

     



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“POKERR2” АППЛИКЭЙШИНД “IHTUS” НЭРТЭЙ ӨРӨӨГ ҮҮСГЭЖ, ИРГЭДИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛАН МЭХЭЛЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЛАА 3 минутын өмнө
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж, УИХ-ын гишүүд асуулт асууж, мэдээлэл авч байна 12 минутын өмнө
Г.Занданшатар: Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй 1 цагийн өмнө
А.АМАРТҮВШИН: ИРГЭД “ХОТУЛА” АППЛИКЕЙШНИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАСНААР ВИРТУАЛ КАРТ ҮҮСЭЖ, НҮҮРСЭЭ АВНА 1 цагийн өмнө
ГАР УТАС ХУДАЛДААНЫ ТӨВД ОРСОН ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ 2 цагийн өмнө
Монголын технологийн долоо хоног буюу TECHWEEK-25 эхэллээ 2 цагийн өмнө
Д.ЭНХТУЯА: ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ 6%-ААР НЭМЭХЭЭС ӨӨР АХМАДУУДАД ЧИГЛЭСЭН ДЭМЖЛЭГ АЛГА 3 цагийн өмнө
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 2500 гаруй инженер, мэргэжилтэн оролцож байна 4 цагийн өмнө
ГОВЬ ХК СЗХ-ны зөвшөөрөлгүйгээр ХХК болж буйгаа зарлажээ 4 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ 4 цагийн өмнө
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ДЦС-5 төслийн эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна 5 цагийн өмнө
Сугалаанаас их хэмжээнийн мөнгө хожлоо гэж чат бичин, бусдыг залилжээ 5 цагийн өмнө
Нийслэлийн Замын хөгжлийн газраас явган хүний замыг өргөсгөх, асфальт бетоноор хучих шинэчлэлтийн ажлыг хийж байна 5 цагийн өмнө
Сураггүй алга болсон 2 настай хүүхдийг ОЛООГҮЙ байна 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: 38 дахь удаагийн “Номын баяр” эхэлнэ 7 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй 18 цагийн өмнө
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГААС 5 ХУРАНДАА ЦОЛТОН ТӨРЛӨӨ 19 цагийн өмнө
МИАТ: Маргаашийн Сеүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл хот 2026 онд 30 км ус зайлуулах шугам хоолой угсарна 22 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АГААРААС ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ХҮСЖЭЭ 22 цагийн өмнө