БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙСЛЭЛИЙН ТЕНДЕРИЙГ ТҮГЖИГЧ “ТҮГЖРЭЛИЙН” Ч.БАТЗОРИГ - НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ НЭР ДЭВШИГЧ


Таван шүүр ажиллагааг эхлүүлж, авлига албан тушаалын болон бусад хэрэгт нэр холбогдсон л бол төрийн болон улс төрийн ажил, албан тушаалд нь цэг тавина хэмээн мэдэгдэж байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт хэрэгжиж байна уу? 

МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ энэ зарчмаа баримталж Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан гээд улс төрийн карьер нь оргил үедээ явж байсан ч ногоон автобус, нүүрс, хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон олон улстөрчдөө улс төрөөс зайлуулсан.

 Гэтэл ногоон автобусны дуулиант хэрэгт нэр холбогдсон, НИТХ-ын төлөөлөгч болон харьяа агентлагийг удирдахдаа хариуцлагагүй ажилласан, гологдсон, огцорсон хүмүүсийг дахин нэр дэвшүүлсэн нь нийслэлд унасаар байгаа МАН-ын нэр хүндийг унасан дээр нь дэвсэлнэ гэгч болоод байна. Нөгөөтээгүүр нийслэлийн намын хороог аваад жил гаруй болж байгаа

Х.Нямбаатар энэхүү нэр дэвшүүлэлтээрээ Хотын экс дарга Д.Сумьяабазарын улс төрийн нөлөөллөөс хараат байгаа нь батлагдлаа. Д.Сумьяабазарыг засаглаж байх үед ногоон автобусны дуулиант хэрэг дэлгэгдсэн. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатараас эхлээд Нийслэлийн ЗДТГ болон харьяа агентлагт ажиллаж байсан 24 хүн яллагдагчаар татагдаад буй. 

Гэтэл тухайн үед нийслэлийг удирдаж байсан гол хүн болох Д.Сумьяабазар болон эдүгээ НИТХ-д нэр дэвшээд байгаа Ч.Батзориг нар энхийн цагаан тагтаа мэт шударга ёс ярин нийслэлийг дахин удирдахаар зүглэж эхэлжээ. Баримтыг нь фокуславал тэд яг үнэндээ бол нэр дэвшиж, нийслэл рүү зүглэх нь байтугай хууль хяналтынханд шалгуулж явах ёстой хүмүүс аж.

 Д.Сумьяабазар одоогоос 2 жил гаруйн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нд нийслэлийг удирдаж байхдаа “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийг байгуулж, захирлаар нь Чимэддоржийн Батзоригийг томилж байжээ. Удалгүй 8 сарын дараа Түгжрэлийн сайд гэх албан тушаалыг бий болгож, Ч.Батзоригийн багш Ж.Сүхбаатар томилогдон ирсэн нь тохиолдлынх биш хэмээн нийслэлийнхэн ярьдаг. 

Тухайн үед Засгийн газар нийслэлийн түгжрэлийг бууруулахад зориулан 318 тэрбум төгрөгийг шилжүүлээд байсан бөгөөд үүнийг захиран зарцуулахад багш шавь 2 гар нийлэн ажилласан. Харамсалтай нь өнөөдөр нэг нь шүүхийн өмнө яллагдагч болж, нөгөө нь НИТХ-д нэр дэвшээд явж байна. Д.Сумьяабазарын гарын үсгээр нийслэлд шургалж, Ж.Сүхбаатар сайдын үед ногоон автобусны дуулиант хэрэгт холбогдож, Х.Нямбаатар даргын үед хуулийн хамгаалалтад орж, НИТХ-д хүртэл нэр дэвших эрхээ авсан 

Ч.Батзориг гэж хэн бэ? Бизнес хийж, ашиг харж ажиллаж сурсан ийм хүнийг НИТХ-д нэр дэвшүүлэх нь улстөрчдийн хэнд нь ямар ашигтай байсан вэ? Хотын мафийн шинэ сүлжээг үүсгэгч, нийслэлийн тендерүүдээр хөлжсөн Ч.Батзоригийг НИТХ-д нэр дэвшүүлсэн Х.Нямбаатар шударга ёсноосоо урважээ? Улс төрөөр эрх мэдэлд хүрч, эрх мэдлээ ашиглан хувийн бизнесээ цэцэглүүлдэг ийм хүмүүс нийслэлийн хөгжлийг түгжиж, түрүүвчээ түнтийлгэхээс өөрөөр юу ч хийдэггүйг өнгөрсөн сонгуулийн үр дүн, ногоон автобусны дуулиант хэрэг харуулсан шүү дээ Баянзүрхчүүдээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 7 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 9 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 14 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 16 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12