БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

С.Жамъяаннацаг
2025/09/04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээж, баатрын Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Улсын баатар У.Доржпалам нь эх орныхоо төлөө 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлж, Чөлөөлөх дайнд оролцон, сум, нэгдлийн дарга, Ардын Депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан юм.

 Сүхбаатарын одонгоор:
  • Ахмад дайчин, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Тамсагийн 27 дугаар отрядын эмнэлгийн албаны сувилагч, түрүүч Цэрэнгийн Чимэдцэрэн,
  • Ахмад дайчин, Эх орны дайны үед фронтод бэлэг хүргэгч Сүрэнхорын Цэгмид,
  • Ахмад дайчин, Хилийн 31 дүгээр отрядын ахлагч, сумангийн жагсаалын дарга Шаравын Цээрэв,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 24 дүгээр отрядын жагсаалын дарга, ахлагч Дорлигжавын Цанжид,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Ахмад дайчин, Тавдугаар морьт дивизийн байлдагч Бухын Зундуй,
  • Ахмад дайчин, Дотоодыг хамгаалах яамны тусгай хорооны байлдагч Намсрайн Пүрэвжалба,
  • Ахмад дайчин, Есдүгээр морьт хорооны гуравдугаар сумангийн байлдагч Бадамын Дорж,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 20 дугаар отрядын штабын бичээч, байлдагч Гомбосүрэнгийн Шагдар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Ахмад дайчин, Тавдугаар дивизийн Их бууны хорооны наводчик, түрүүч Батсүхийн Шагдар,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 27 дугаар отрядын жагсаалын дарга, түрүүч Шийрэвсамбын Чимэддамба,
  • Ахмад дайчин, Байшинтын 7 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны байлдагч Яринпилын Өсөх,
  • Ахмад дайчин, Тавдугаар дивизийн 14 дүгээр морьт хорооны байлдагч Гомбын Чогсомжав,
  • Ахмад дайчин, Матадын 8 дугаар дивизийн байлдагч Ядамжавын Алтангэрэл нарыг шагналаа.
Төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдийн хамгийн залуу нь 99хамгийн ахмад нь 105 нас сүүдэр зооглож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баатарлаг түүхийн эзэд болсон ахмад дайчдад Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүллээ.

Монгол цэргүүд даян дэлхийд энх тайван, шударга ёсыг тогтоож,  хүн төрөлхтөнд амар амгалан, хөгжил дэвшлийг аврах үүргээ эх орон, ард түмнийхээ өмнөөс гүйцэтгэн, улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлж, ард түмнийхээ энх амгалан амьдралыг хамгаалж ирснийг тэмдэглэлээ.

Чөлөөлөх дайны ялалтын үнэ цэн, цэрэг эрсийн баатарлаг үйлсийг мөнхжүүлж, гавьяа, зүтгэлийг нь алдаршуулан, хойч үедээ эх оронч үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх нь төрийн эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.

Төрийн дээд цол, одон хүртсэн ахмад дайчид төр, түмнийхээ өндөр итгэл, өргөн хүндлэлийг хүлээж, алдар цолоо бадрааж явахын ерөөлийг өргөн дэвшүүллээ.

Мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 21 мянга гаруй дайчин Зөвлөлтийн цэргүүдийн хамт монгол цэрэг, монгол морины тэсвэр, хатуужлыг харуулан богино хугацаанд 1,000 гаруй км зам туулж, байлдаанд оролцон, ялалт авчирсан түүхтэй.

Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 56, Зөвлөлтийн Улаан армийн 67 цэрэг алтан амиа өргөсөн юм.

Дайчдыг БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Ехулин ууланд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулжээ.

Байлдааны ажиллагааг удирдаж, гавъяа байгуулсан учир тухайн үед маршал Х.Чойбалсанг БНМАУ-ын хошой баатар цолоор, дэслэгч генерал Ю.Цэдэнбал, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

Хурандаа Д.Нянтайсүрэн, байлдагч Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, Т.Дүүдэй, М.Жанчив нарт Монгол Улсын баатар цол хүртээж, 2,000 гаруй дайчинд  төрийн одон, медаль олгожээ.

Мөн Зөвлөлтийн Улаан армийн 178 хүнийг Байлдааны гавьяаны улаан тугийн, гурван хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн, 166 хүнийг Алтан гадас одонгоор, 159 хүнийг байлдааны медалиар шагнажээ.

2014 онд тохиосон Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойгоор Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад дайчин, Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан П.Шагдарсүрэн Монгол Улсын баатар цол хүртсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“UG Expo” төвд Имартын шинэ салбар нээгдэнэ 17 минутын өмнө
Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна 20 минутын өмнө
БОУАӨЯ-ны саналын дагуу Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүс дэх ашиглалтын лицензийг цуцаллаа 1 цагийн өмнө
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна 3 цагийн өмнө
Хувийн сургуулиуд ил тод мэдээлдэг болж, нэмэлт төлбөр хандив авахыг хориглоно 3 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ 4 цагийн өмнө
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 6 цагийн өмнө
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА Өчигдөр
​Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ Өчигдөр
Жүжигчний карьер нь тасралтгүй өсөж буй Byeon Woo-seok Өчигдөр
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын архивын өдөр тохиож байна Өчигдөр
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатжээ Өчигдөр