БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ФРАНЦ УЛСТАЙ ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Г.Оюунтуяа
2025/09/03

Өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд хатагтай Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг бүх чиглэлээр гүнзгийрүүлэх, тэр дундаа онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.

•Франц Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь итгэлт түншийн нэг юм. Хоёр улс олон салбарт амжилттай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.

•Уулзалтын эхэнд 2025 онд Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано Майнинг” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг онцлон дурдлаа. Энэхүү гэрээ нь 27 жилийн турш яригдсан томоохон төслийг бодитой ахицтайгаар урагшлуулах чухал алхам болсон гэдгийг талууд тэмдэглэв.

•Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, техник хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг шат дараатай сайжруулж ирсэн. Энэ хүрээнд Францын хөнгөлөлттэй зээлээр “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатыг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд агаараас аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглах нисдэг тэрэг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах, бүс бүрд шинэ аврах нэгжүүд байгуулах, инженер, техникч нарыг Франц улсад сургаж, мэргэшүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж байгаа юм.

•Сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдсэн нь үндэсний сөрөн тэсвэрлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Иймд бидний зүгээс цаашид төслийн гуравдугаар шатыг эхлүүлж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, одоогийн 4 хүн тээвэрлэх хүчин чадалтай нисдэг тэргүүдийг 20–30 хүний багтаамжтай, их хэмжээний ус тээвэрлэх боломжтой, орчин үеийн онгоцуудаар солих, ой хээрийн түймэртэй тэмцэхэд зориулсан зориулалтын техник хэрэгслээр хангах, зөвхөн Улаанбаатар хотод бус, бүс бүрд агаараас аврах, эрэн хайх ажиллагааны нэгжүүдийг байгуулах шаардлагатайг онцоллоо.

•Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онцгой жилд талууд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, олон салбарт шинэ түвшинд гаргахаар зорьж буйгаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ 15 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ 16 цагийн өмнө
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана 16 цагийн өмнө
Хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгджээ 17 цагийн өмнө
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ 20 цагийн өмнө
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 2026/08/21
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/08/21
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 2026/08/21
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна 2026/08/21
COP17: ТӨРИЙН АЛБАНЫ 130 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НОГООН ХӨГЖЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/08/21
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа 2026/08/21
СҮХБААТАРЫН НУТАГ, ДОРНОДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО ОРНО 2026/08/21
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ 2026/08/21
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/08/20
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/08/20
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна 2026/08/20
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА 2026/08/19
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо 2026/08/19