БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БЗД-ИЙН IV ХОРООНД 191 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО


НИТХ-ын дарга А.Баяр Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх 191 дүгээр цэцэрлэгт ажиллалаа. Тус цэцэрлэг 2014 онд 100 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэг, 26 багш ажилчинтайгаар хаалгаа нээж байжээ. 


Өдгөө оршин суугч, хорооны хүн ам өсөхийн хэрээр иргэдийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо эрс нэмэгдсэн байна. 2025-2026 оны хичээлийн жилд “Сондор” хотхоны дунд 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ байртай боллоо. 

Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Пүрэвцэрэн “Анги, танхимын тохижилт, тавилгын асуудал хүндрэлтэй байгаа тул есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө бидний асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээн НИТХ-ын дарга А.Баярт хандсан юм.
   
Тэрбээр “Манай IV хороо цэрлэгийн насны 960 хүүхэдтэй. Бид хуучин байрандаа хамгийн ихдээ 160 хүүхэд элсүүлдэг байлаа. СӨБ-д хамрагдах хүүхдийнхээ тоог ахиулахаар 2015 онд цэцэрлэгийнхээ хажууд гэр цэцэрлэг барьж, хоёр бүлэг нэмж ажиллуулсан. XXI зуунд, хотынхоо төвд, орон сууцны хороолол дунд гэр цэцэрлэг ажиллана гэдэг болохгүй хэмээн багш, сурагчийн ажиллах, сурах орчныг сайжруулахад эхнээс нь дуустал бүх талаар дэмжсэн танд багш, хүүхэд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс баярласнаа илэрхийлье" гэв. 

 Мөн “Талын уул” ХХК-ийнхан бидэнд дэмжлэг үзүүлснээр “Американ дэнж” хотхонд өрөө түрээслээд,  4 бүлэгтэй ангид нээж байлаа. 2025-2026 оны хичээлийн жилд “Сондор” хотхон дунд цэцэрлэгийн шинэ байртай боллоо. Одоо бид нийт гурван байрандаа 420 хүүхэд авах боломжтой боллоо. Тиймээс цэцэрлэгийн шинэ байрны тохижилт, тавилгын асуудлыг шийдвэрлэхэд туслаач” гэлээ. 

НИТХ-ын дарга А.Баяр анги тохижуулах, тавилгын асуудлыг нэн яаралтай шийдэхийг Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Бадамсэрээжидэд үүрэг болголоо.

Тэрбээр мөн "Багшийн ажиллах нөхцөлд анхааръя. Та бүхэн минь Монгол гэрээ засаж, сэлбэж бариад, хүүхдэд өв соёлоо таньж мэдэхэд нь зориулж тохижуулаад, Өв соёлын өргөө болгож ашиглахыг зөвлье. 0-5 насны хүүхдийн боловсролд дэлхий нийт чухалчлан анхаардаг болсон. Зөв Монгол хүүхэд өсөж торниход орчин болоод та бидний өгөх мэдлэг чухал. Тиймээс хүүхэд монгол ахуйгаа мэддэг байх нь хамгийн өндөр боловсрол” гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01