БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Баячуудын хүүхдүүд бүлэглэн хүн зодож хүнд гэмтээжээ


УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг,  “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан,  “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд жирийн иргэний хүүхдийн биед халдаж, гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэг гарсан талаар цахим орчинд мэдээлэл цацагдаад байна. 

Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр /2025.07.21/ мэдээлэл хийхдээ, "Хэргийг мөрдөн шалгах  явцад 28 настай Т, 29 настай С нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний биед халдсан нь тогтоогдсон. Нийгмийн сүлжээнд улс төрийн албан тушаалтны хүүхэд байсан гэх мэдээлэл цацагдсан. Цагдаагийн байгууллагаас уг мэдээлэлд хариу өгөх боломжгүй. Мөн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхэд сорил тавьж үзсэн одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна эргээд мэдээлэл өгч болно" гэж мэдэгдсэн юм.

Энэхүү хэрэг нь энэ сарын 18-19-нийг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн 100 -ын орчимд байрлах “Cante” гэх шөнийн цэнгээний газрын гадна гарсан гэх бөгөөд нийт 10 гаруй залуус хэргийн газарт байсан байж болзошгүй байна. Тодруулбал,  хэргийн газарт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Т нараас гадна  “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүд байжээ.

Тэгвэл тус хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дэд дарга асан, хурандаа С.Дашзэвэгийн хүү Д.С нь хохирсон байна. 

Бид энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад,  "Тийм мэдээлэл байгаа. Бид үргэлжлүүлэн шалгаж байна" гэх тайлбарыг өгч байна. Тэгвэл энэхүү хэрэг явдал нь ойролцоох газрын камерт бичигдэн үлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд хэргийн хохирогч нь бусадтай маргалдаж улмаар олныг хамарсан зодоон болсон байж магадгүй байна. 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01