БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараа далан барих ажлыг эхлүүлнэ


Өчигдөр СХД-тйн Засаг дарга Ц.Баттөр үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдалтай танилцсан.  Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Нарангын голд үер бууж 20 айл өрх усанд автсан. Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб, холбогдох албан хаагчид газар дээр нь ажиллаж яаралтай хариу арга хэмжээг авч ажиллав.

35 дугаар хороо Нарангийн голын дунд буудлаас эцсийн буудал хүртэлх 1.5 км замд нийт 66 айл өрх үерийн аман дээр буусан бөгөөд өмнө нь дүүргийн газар зохион байгуулалтын алба, онцгой байдлын хэлтсээс дээрх айл өрхүүдэд 2 удаа үерийн амнаас нүүж, аюулгүй байдлаа хангах тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн удаатай.

Үүнээс гадна дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас дээрх 1.5 км замд нийт 35 машин шороо асгаж шороон далан босгосноос гадна 50 автомашин шороо асгаж газрыг түрж тэгшлэх ажлыг гүйцэтгэсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 35 дугаар хороонд ажиллаж гэр нь усанд авсан айл өрхтэй уулзлаа. Нийт 66 айл өрхөөс 33 айл өрх газраа чөлөөлж нүүхээр газрын албатай зөвшилцлөө. 35 дугаар хорооноос урссан ус доош 2 дугаар хороо руу давж урссанаас болж хэд хэдэн айл өрх усанд автсан. Иймээс 2 дугаар хорооны зарим айл өрхийг мөн нүүлгэн шилжүүлэхээр боллоо.

Дээрх байршилд зун, намрын улиралд бороо орж үер буудгаас гадна өвлийн улиралд халиа дошин үүсдэг. Иймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Цаашид үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараагаар далан барих ажлыг эхлүүлнэ.

Иргэд та бүхэн ч бас энэ ажилд дэмжлэг үзүүлж үерийн аман дээр буухгүй байх, дүүргийн онцгой байдлын хэлтэс болон бусад мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж биелүүлж байхыг хүсье




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01