БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БАГА АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 3, 4 ДҮГЭЭР АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-2026 оны хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, Боловсролын сайдын 2023 оны “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх, төлөвлөгөө батлах тухай” А/353 дугаар тушаалын хүрээнд 3,4 дүгээр ангид англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх чадавхжуулах сургалт эхэллээ.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 668 сургуулийн 3,4 дүгээр ангийн 4208 бүлэгт, 135626 суралцагч англи хэлний хөтөлбөрөөр, долоо хоногт 2 цагаар хичээллэнэ.

Энэ хүрээнд сургалт 2 үе шаттай зохион байгуулагдана. Үүнд:

Нэгдүгээр үе шат - "Сургагч багш бэлтгэх" сургалт 2025 оны 08 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд,
Хоёрдугаар үе шат - Аймаг, нийслэлийн англи хэлний багш нарыг бэлтгэх сургалт 2025 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн хэмжээнд тус тус зохион байгуулна.

Нэгдүгээр шатны сургалтад бага ангид англи хэлний хичээл заах шилдэг арга зүйтэй аймаг, нийслэлийн 89 багш, гадаад хэлний 21 мэргэжилтэн хамрагдаж байна.

СУРГАЛТААР
Бага ангийн суралцагчдын сэтгэхүйн онцлог, хэл сурах үйл явцын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх,
3, 4 дүгээр ангийн цогц хөтөлбөрийн онцлог, бүтэц, агуулга, сурах бичиг, дагалдах материалын талаар нэгдсэн ойлголт өгөх,
Сургалтын идэвхтэй аргуудыг ашиглан сурагч төвтэй багшлахуйд суралцах,
Сургалтын цахим платформ, дижитал контентыг хичээлдээ үр дүнтэй ашиглах чадварыг хөгжүүлэх,
Анги удирдах, ялангуяа олон хүүхэдтэй ангид суралцагчдын оролцоог жигд хангах, ялгаатай хэрэгцээг тооцох арга барилд суралцах,
Суралцагчдын ахиц дэвшлийг үнэлэх, хөтөлбөрт суурилсан үнэлгээний аргуудыг ашиглах чадвартай болох
Багш нарын хамтын ажиллагаа, туршлага солилцох, мэргэжлийн хөгжлийн бүлгийг дэмжих зэрэг чадвар олгоход чиглэнэ.

2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын бэлэн байдлыг хангах хүрээнд дараах чиглэлд бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна.
Багшлах хүний нөөцийн хүрэлцээ, бэлэн байдлыг хангах талаар чиглэл батлагдана.
3, 4 дүгээр ангид англи хэлний хичээл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг 2 үе шаттай зохион байгуулж байна.
Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн хэвлэгдэн гарсан бөгөөд түгээлтийн ажил хийгдэж байна.
Цахим тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангагдсан. /Цахим анги-891, таблет-30298, ухаалаг самбар-2543/

Сургалтыг Боловсролын ерөнхий газар, IEDC Pearson Partner Mongolia хамтран зохион байгуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01