БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: Өнөөдөр тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа. Тус сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орж, 640 хүүхдийн багтаамжтай баригдсан ч шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч сургуульд тохижилт хийх шаардлагатай. Анги танхим дахь ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг эцэг, эхчүүд засаж торджээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Боловсролын яам, сайд нь өөрөө сургууль, цэцэрлэгийнхээ нөхцөл байдлыг нүдээр үзмээр байна. Цэцэрлэг, сургуулийн ширээ, сандал, ор дэр, зөөлөн, хатуу эдлэлд 2025 оны улсын төсөвт гэхэд 32 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан. Гэхдээ өнгөрсөн найман сарын хугацаанд Боловсролын яам тендер зарлаж, ажлаа хийсэнгүй. Хэмнэлтийн тухай хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нээс өмнө худалдан авах ажил зарлагдаагүй бол төсвийг татдаг. Тиймээс 11 тэрбум төгрөгийн төсвийг татуулсан. Бидний ирсэн 148 дугаар сургууль шиг сургуулиудын сандал, ширээг энэ төсвөөр шийдэх боломж байсан. Түүнчлэн нийслэлээс өнөөдөр 16 сургууль, 20 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан боловч сандал, ширээ, тоног төхөөрөмж зэрэг байхгүй учраас хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна. Нийт 15500 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй боллоо. Боловсролын яам, П.Наранбаяр сайдаас энэ асуудалд хариуцлага шаардаж байна” гэлээ.

Нийслэлээс өнгөрсөн долоо хоногт дахин 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна.

Тодруулбал, ХУД, 16 дугаар хороо, Нисэхийн дэнжид 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,

ХУД, 24-р хороо, “Шинэ өргөө” хотхоны хажууд 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,

СХД, 33 дугаар хороонд 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулсан. Гэвч мөн л тавилга, ширээ, сандал, ор дэр, хатуу, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж нь шийдэгдээгүй байна. Боловсролын яам сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн болон хатуу хэрэгсэл, гал тогооны тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиг үүргээ нийслэлд хуулийн дагуу шилжүүлбэл ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцоллоо.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Захирагчийн ажлын албанаас 6.2 тэрбум төгрөгийг боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэлд нэмэлтээр зарцуулахаар ажлууд хийгдэж эхэлсэн. Нийслэлээс нийт 66.2 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн асуудалд зарцуулж байна. Харин сандал, ширээ зэргийг ханган нийлүүлэх чиг үүргийг Боловсролын яам хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг. Давхардсан чиг үүргийг нийслэлээс хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй 8 минутын өмнө
БАГА АНГИД АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ 44 минутын өмнө
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хугацаагүй сунгах уу? 1 цагийн өмнө
​НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2 цагийн өмнө
УОК: Улсын хэмжээнд Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 3 цагийн өмнө
БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА 3 цагийн өмнө
А.Амартүвшин: Өнөөдөр тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна 3 цагийн өмнө
Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажлын явц 50 хувьтай байна 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 7 цагийн өмнө
ЦУОШГ: Үргэлжилсэн бороо 20-35мм буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол-Солонгосын стратегийн IV форум” Төрийн ордонд болно 8 цагийн өмнө
ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчдын “онцгой нэмэгдлийн урамшуулал”-ыг 40 хувь болгож нэмэгдүүлэхээр болов Өчигдөр
Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл 93 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын даргатай утсаар ярилцжээ Өчигдөр
Лотерей хусдаг сугалаанд оролцож залилуулжээ Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
Төвийн аймгуудын нутгаар бороо орно Өчигдөр