БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Онцгой байдлын алба хаагчдын “онцгой нэмэгдлийн урамшуулал”-ыг 40 хувь болгож нэмэгдүүлэхээр болов

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.19) ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж буй техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх сургууль, эрэлч ноходын үзүүлбэрийг сонирхуулсан юм.

Ерөнхий сайд энэ үеэр алба хаагчдад хандан “Та бүхний өмнө тулгамдаж буй шийдвэрлэх ёстой асуудалтай танилцлаа. Гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг аврагчдын хувцас, хэрэглэл, шаардлагаатай тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай байгааг харлаа. Тиймээс юуны өмнө Монгол Улсын Засгийн газраас онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмэхээр шийдвэрлэлээ. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албажуулан, ирэх оны төсөвт тусгана. Бусад бүх төрийн тусгай алба хаагчдын урамшуулал 40 хувь байдаг. Гэтэл онцгой байдлын алба хаагчид үүнээс бага байх учиргүй. Тэр дундаа онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх техник, тоног төхөөрөмж, цаашлаад нисдэг тэрэг, дрон, техник хэрэгслийн хангамжийг сайжруулахад анхаарна" гэв. Эдийн засаг хүнд байгаа ч тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ОБЕГ-аас тавьсан саналыг гадаадын зээл тусламж болон дотоодын нөөц бололцоонд тулгуурлан энэ жилдээ багтааж хэрэгжүүлэхээр тогтов.

Үүргээ нэр төртэй гүйцэтгэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж буй та бүхний гавьяат үйлсээр Монголын төр засаг бахархаж байна. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлье хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон тэмдэглэлээ.

Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллажээ. Түүнчлэн тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, 2015 оны есдүгээр сард ОХУ-ын Улаан-Үд хотод гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны хоёрдугаар сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА 1 цагийн өмнө
Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ 2 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчдын “онцгой нэмэгдлийн урамшуулал”-ыг 40 хувь болгож нэмэгдүүлэхээр болов 2 цагийн өмнө
Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл 93 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын даргатай утсаар ярилцжээ 6 цагийн өмнө
Лотерей хусдаг сугалаанд оролцож залилуулжээ 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО 7 цагийн өмнө
Төвийн аймгуудын нутгаар бороо орно 7 цагийн өмнө
Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна 8 цагийн өмнө
ТӨСВИЙН МӨНГӨӨР АРХИДСАН СҮХБААТАР ДҮҮРГИЙНХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ?! 23 цагийн өмнө
ЗГ: 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө 23 цагийн өмнө
Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13,363 болжээ Өчигдөр
Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОХ САНАЛ ТАВИЛАА Өчигдөр
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн шугам сүлжээ, 8 эмнэлэг засварлаж, 20 уурын зуухыг шинэчилнэ Өчигдөр
Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг хамгаалжээ Өчигдөр
Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг “E-Mongolia” системээр авч дуусна Өчигдөр