БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Сүхбаатар дүүрэг 60 жил" марк бүтээлээ

С.Жамъяаннацаг
2025/08/11

Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан ХК-тай хамтран дурсгалын маркийг бүтээлээ. Өнөөдөр энэхүү шинэ маркийн эх зургийг олон нийтэд танилцуулах, анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамгалах арга хэмээг зохион байгуулав. Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Засаг дарга М.Алтангэрэл, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, “Монгол шуудан” ХК-ийн Марк, Үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн болон ИТХ-ын төлөөлөгч, 1-20 дугаар хорооны Засаг дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцлоо. “Сүхбаатар дүүрэг 60 жил” сэдэвт маркны эх зураг нь 1973 оны 02 дугаар сарын 02-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилд зориулан Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач А.Сэнгэцохиогийн “Төрийн тамга хүлээн авах ёслол” бүтээлээр гаргаж байсан 20 мөнгөний маркийн үнийг засварлан дахин сэргээж, ийнхүү худалдаанд гарч байна. Мөн Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд орж буй 1191 дэх шуудангийн марк буюу үнэт цаас юм.

Маркийн хэмжээ: 30х40 мм
Хэлхээний хэмжээ: 110х110 мм
Засварласан тоо: 16000 ш
Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 500 ш



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01