Наймдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг, Дуурсахын хөндийд болох "Хонгорын шигшмэл хурд уралдаан" болон "Алдартнуудын мялаалга" баяр наадмын үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ.
Уг баяр наадмын түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөх тус бүр таван сая, дунд шөвгийн бөх тус бүр 1,5 сая төгрөгийн бай шагнал гардана.