БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна

Г.Оюунтуяа
12 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн билээ. Ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна.

Ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт 1.3 га талбайг хамарсан уг цэцэрлэгт хүрээлэн нь 109 автомашины далд зогсоол, дэргэдээ гурван давхар үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 82 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан бол далд зогсоолыг барих ажлын явц 90 хувь, үйлчилгээний төвийн барилгын гүйцэтгэл 15 хувьтай үргэлжилж байгаа юм. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард дуусгах гэрээтэй бөгөөд гурван давхар үйлчилгээний төвийн барилгын ажлыг аравдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна” гэв.

“Урт цагаан” төслийн зураг төслийг гүйцэтгэгч “Интеллект Тауэр” ХХК-ийн Архитектор С.Батзориг “Ерөнхий төлөвлөлтийг төлөвлөхдөө баруунаас зүүн тийш чиглэн, хойшоо Гандан руу зорчдог байхаар аялал жуулчлалын урсгалыг бий болгохыг зорьсон. Ингэхдээ нийт талбайг дөрвөн хэсэгт хуваан төлөвлөлтийг гаргасан юм. Тухайлбал, арын урсгалыг аялал жуулчлалд зориулан хана дагасан хадны сүг зураг, хээг шийдэж өгсөн. Харин голын хэсэгт иргэд суух зориулалттай сандал, саравч, тайз, мананжуулагч, чийгшүүлэгчтэй байх бол удаах хэсэг нь хоёр талаараа мод бүхий ногоон байгууламж, зөөлөн замтай байна. Авто замын хажуугийн хэсэг нь явган болон дугуйт хэрэгсэлтэй зорчигч зорчиход тохиромжтой шулуун зам байх юм. Мөн автомашины далд зогсоол руу орох аюулгүйн гарцтай бөгөөд нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж бүрдүүлж буй” гэлээ.

109 автомашины далд зогсоолын талаар “Бодь пропертийз” ХХК-ийн Төслийн менежер В.Энхтөр “Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7,400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд, дулаан зогсоолыг орчин үеийн шийдлийн дагуу барьж байна. Өнөөдрийн байдлаар эхний гурван блок далд зогсоолын барилга угсралтын ажил дууссан. Уг зогсоол нь нэг чигийн хөдөлгөөнтэй, сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй, цахилгаан машины цэнэглэгчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах зогсоолтой байх юм” гэдгийг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна 3 цагийн өмнө
Богд хааны Хүрэн ордны зүүн талын барилгын ажлыг зогсоож, хуулийн дагуу газрыг буцаан авна 3 цагийн өмнө
ЦЕГ: Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон, дайчлан баривчиллаа 4 цагийн өмнө
ОБЕГ: ОЙН 4 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тавилга захиалаад залилуулжээ 5 цагийн өмнө
ОБЕГ: ЗАВЬТ БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛҮҮД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА 5 цагийн өмнө
Боловсролын яам: ЕБС, цэцэрлэгийн багш нарын орон тоог цомхотгохгүй 6 цагийн өмнө
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 6 цагийн өмнө
Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа 6 цагийн өмнө
Н.Тавинбэх: "ДЦС-3" ТӨХК-д гарсан саатал анх удаа гарч байгаа зүйл биш 9 цагийн өмнө
Төв аймгийн Баян-Өнжүүл, Батсүмбэр суманд өнөөдөр цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно 11 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад хүлээлгэн өглөө 11 цагийн өмнө
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна 12 цагийн өмнө
ОБЕГ. СЭЛЭНГЭ, ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ГАРСАН 6 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно Өчигдөр
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн станцад 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна Өчигдөр
Орхон голд сэлэхээр ороод живсэн иргэнийг гурав хоногийн дараа амиа алдсан байдалтайгаар олжээ Өчигдөр
ДЦС-5 төслийн уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад орсон 2 оролцогч төслийн саналаа ирүүллээ Өчигдөр
СХД-ийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулж байна Өчигдөр