Цахилгаан шугам сүлжээнд засварын ажлыг хуваарийн дагуу хийж байна. Өнөөдөр буюу долоодугаар сарын 7-д дараах байршилд цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.
Өнөөдөр 09:30-20:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 9, 25-р хороо Одонт 1-19, Хайрхан 1-9, Зүүн салаа 1-7, Малчин 1-2-р гудамжууд, 104, 151-р сургууль, 170-р цэцэрлэг, Хоргын хүү дэлгэрэх, Бат ойгон, Эрийн хийморь, Сүүл цагаан уул ХХК-ууд, Хүүхдийн баясгалан ТББ болон эдгээрийн ойр орчмоор цахилгаан хязгаарлахыг анхааруулж байна.
11:00-18:00 цагийн хооронд Төв аймгийн Батсүмбэр суманд нийтээрээ, 10:00-20:00 цагийн хооронд Баян-Өнжүүл сумын Цээл дэндгэр, Хүн эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв, “Эл Би Си” ХХК, ЗДТГ, сургууль болон эдгээрийн ойр орчимд цахилгаан хязгаарлана.