БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ОБЕГ. СЭЛЭНГЭ, ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ГАРСАН 6 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Г.Оюунтуяа
18 цагийн өмнө

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.08.06/ 15:00 цагийн байдлаар нийт 6 ойн түймэртэй байгаагаас 3 ойн гал түймрийг цурамд оруулж, 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагаас 227 алба хаагч, 17 автомашин, 1 нисдэг тэрэг, мэргэжлийн ангийн 72 хүн, 4 автомашин буюу нийт 299 хүн, 21 автомашин, 1 нисдэг тэрэг, 29 морьтой үүрэг гүйцэтгэж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын суманд-2, Увс аймгийн Сагил суманд-1 нийт 3 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд-1, Улаан-Уул суманд-1, Баян-Өлгий аймгийн Булган суманд-1 буюу нийт 3 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хоногт /2025.08.05/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Элээтийн ам”, Хүдэр сумын “Шоргоолжийн өндөр”, Мандал сумын “Гуртын уулын хойд тал”, Дорнод аймгийн Халхгол сумын “Өндөр хүрээ” гэдэг газар гарсан нийт 4 ойн түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд орууллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар 15 аймгийн 73 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 216 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Энэ онд бүртгэгдсэн түймрийн 54.9 хувийг иргэдээс өгсөн дуудлага, мэдээллээр, 40.9 хувийг сансараас гал түймрийн дулааны цэг илрүүлэх сайтуудаар, 4.2 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллалаа.
http://nema.gov.mn/post/167755


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно 11 минутын өмнө
Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад хүлээлгэн өглөө 47 минутын өмнө
Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна 1 цагийн өмнө
ОБЕГ. СЭЛЭНГЭ, ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ГАРСАН 6 ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 18 цагийн өмнө
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн станцад 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Орхон голд сэлэхээр ороод живсэн иргэнийг гурав хоногийн дараа амиа алдсан байдалтайгаар олжээ 19 цагийн өмнө
ДЦС-5 төслийн уралдаант шалгаруулалтын богино жагсаалтад орсон 2 оролцогч төслийн саналаа ирүүллээ 22 цагийн өмнө
СХД-ийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулж байна 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Байлдагч Л.ЧИНЗОРИГ АНУ-д суралцахаар шалгарчээ 23 цагийн өмнө
Оюутан цэргүүд 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна 23 цагийн өмнө
“Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгоно 23 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуур сувагчилна Өчигдөр
ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВД ҮҮССЭН АСУУДАЛ ДЭЭР БЭТ-ИЙН БАГ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЭХЭЛЖЭЭ Өчигдөр
Н.Энхбаяр: Бид шинэ нийслэлийг зөвхөн дэд бүтэц биш, цаашид Монгол улсын ирээдүйн хотуудын хөгжлийн загвар болгохыг зорьж байна Өчигдөр
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ Өчигдөр
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 Мвт хүчин чадал бүхий II блокийг 12 сард ашиглалтад оруулна Өчигдөр