Цахилгаан шугам сүлжээнд засварын ажлыг хуваарийн дагуу хийж байна. Өнөөдөр буюу долоодугаар сарын 4-д дараах байршилд цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.
Баянзүрх дүүрэг /08.04, 10:30-17:00/: Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол 265-р цэцэрлэг, Усан спорт сургалтын төв, ОСНААУГ ХҮТ-4, Улз гол ХХК, АШУҮИС-ийн оюутны байр болон эдгээрийн ойр орчмоор.
Хан-Уул дүүрэг /08.04-05, 09:30-20:30/ 10-р хороо Морин 1-9-р гудамж, Түмэн хад ХХК, МТ, Хан-Уул, Улаанбаатар байгалийн хий, Нисэх цаг уурын төв, Таван толгой түлш болон эдгээрийн ойр орчимд.
Баянгол дүүрэг /08.04, 09:30-20:30/ 1-р хороо 2-р хороолол 3-12-р байрууд, Богд-Ар хороолол, 20-р сургууль, “Увдисын үндэс ЗБН,” Тайгын булаг”, “Номгон гол”, “Нэмэх”, “Халиун толгой”, “БСБ стайл мебель”, “Ази фарма”, “Богд асар инженеринг” ХХК-ууд болон эдгээр ойр орчмоор.
Налайх дүүрэг /08.04, 09:00-17:00/ : 6-р хороо, Горхи-Тэрэлжийн БЦГ, Тэрэлж Шижирээ болон ойр орчимд.
Төв аймаг /08.4-5, 10:00-18:00/: Баян-Өнжүүл сумын нийт хэрэглэгчид.