"Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар олон нийтийн газар хоёр бие рүүгээ салаавч гарган, маргалдсан байдаг.
Харин Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлж, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг суллаад байсан билээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Энэ талаар Ж.Энхжаргалан
"Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаа зөрчлийн хэргээрээ оров. Шүүхээс Мөнхцэцэгт 9 хоног, надад 9 хоног саатуулах шийтгэл хэвээр ногдууллаа. Зүгээр ажлаа хийх гэж ажлын байран дээрээ очиход танхайраад бсан нөхөрт хууль ёсны шаардлага тавьж, хүний биед удаа дараа зөвшөөрөлгүй халдаад байгаа үйлдэлд бие хамгаалах үйлдэл гаргасны төлөө ямар ч ялгамжгүй шийдвэр шүүх гаргав. 9 хоног саатуулах байранд ороод гараад ирэхэд асуудал байхгүй ээ. Хариу салаавч гаргасан үйлдэлдээ бол шүүхээс ч тэр олон нийтээс ч тэр уучлал хүссэн.
Харин хэн эхэлсэн, хэн өдсөн, хэн хүний тэвчээрийг барсан бол шүүхэд хамаагүй юм байна. Торгож болох л бсан! Тэр Мөнхцэцэгийн өмнөх лайваараа яриад байсан саатуулах байранд намайг хэдэн цаг болохдоо уйлсан яасан ийсэн гэдэг бүгд худал гүтгэлэг. Тухайн саатуулах байрны камерын бичлэгүүд, харуулууд, байсан бүх хүн гэрчлэн. 10 жилийн ангийн хүүхэд ч өнөөдөр саатуулах байранд хэдэн цаг, эсвэл хэдэн өдөр болоод гарч ирэхэд уйлахгүй ээ. Хүнийг дураараа гүтгэж эрээ цээргүй санааныхаа зоргоор доромжилдог энэ бүх тэнэглэл зогсох ёстой. Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий.
Сайн сууж байгаарай миний найзууд. Хэд хоног тархи толгойгоо амраагаад гараад ирье. Нээх засарж хүмүүжээд байх юм бол байхгүй! Угаасаа хүмүүжилтэй. Мэдэх нь мэднэ. Ер нь тгд миний насны гэр бүлээ өөрийгөө хүндэлдэг ямар ч зүрхтэй аавын хүү зүгээр хэн дуртай чанга орилж чарласан хүнд харж сууж бгад дээрэлхүүлэнэ гэж байхгүй" гэжээ.