Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан ойн түймрийг ОБЕГ бүрэн унтраажээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.26/ 03:38 цагт цурманд оруулж, мөн өдрийн 15:20 цагт бүрэн унтраалаа. Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар хангаж, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын мэргэжлийн ангийн нийт 196 хүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.