БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа

С.Жамъяаннацаг
6 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам дагуу байршилд шугам, сүлжээний ажил гүйцэтгэхдээ явган хүний зам зөвшөөрөлгүй буулгаж, эвдсэн зөрчлийг НХШГ-аас арилгууллаа.

Энэ талаар нийслэлийн Хяналт, шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд Нарны зам дагуу 280 метр орчим явган хүний зам нурааж, нүх ухан шугам сүлжээний ажил хийсэн байршил дээр зөрчлийн хяналт шалгалт хийлээ. Зөрчлийн хувьд техникийн нөхцөл, ажлын даалгавар зэргийг батлуулсан боловч хаана, хэзээ, ямар талбайд ажлыг эхлүүлэх зэрэг зөвшөөрлийг УБЗАА-наас батлаагүй байхад явган хүний болон авто замын аюулгүй байдал алдагдуулсан байна” гэв.

НХШГ-ын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч И.Ариунболд “Авто зам болон явган хүний замыг сэтлэх тохиолдолд заавал зөвшөөрөл авч, батлагдсаны дараа ажлыг эхлүүлдэг. “Мөнх-Очир Од” ХХК-ийн хувьд зөвшөөрөл авалгүй шугам сүлжээний ажлыг эхлүүлсэн учраас ажлыг түр зогсоож зөрчлийг арилгуулна. Мөн явган хүний зам эвдсэн энэ компани Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Идэржавхлан: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймрийг цурманд оруулж бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Ж.Энхжаргалан: Засарч хүмүүжээд байх юм байхгүй. Угаасаа хүмүүжилтэй 5 цагийн өмнө
Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Төрийн ажлыг "Би үхэхээр чи үх" гэдэг ойрын зайн улстөрөөр хийж болохгүй 6 цагийн өмнө
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 7 цагийн өмнө
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цагийн өмнө
С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын сан өмнөх оны өр төлбөрөөс үүдэн алдагдалтай ажиллаж байна 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 7 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: П.Наранбаяр сайдыг огцруулахгүй бол бид нар УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана 8 цагийн өмнө
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов 9 цагийн өмнө
Ц.Мөнхтуяа: ЭЕШ-ыг 20 жил өгч байхад ийм алдаа гарч байгаагүй 9 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Бүх хяналтын менежерүүд Ардчилсан намаас томилогдсон юм шиг мэдээлэл түгээгээд байж болохгүй 10 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина 11 цагийн өмнө
Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Герман, Украины багуудтай тоглоно 11 цагийн өмнө
НББХ: Нэр дэвшигчийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах хараат бус шинжээчээр Д.Далхжавыг томиллоо 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ 12 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно 12 цагийн өмнө
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13 цагийн өмнө
10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина 13 цагийн өмнө