БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав

Г.Оюунтуяа
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Тухайлбал, үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, ялангуяа ус ашиглалт зэрэг асуудлыг багцаар нь шийдэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, эдгээр асуудлаар нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллах саналаа илэрхийлсэн байна. 

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон шийдлээ хүлээж буй асуудлуудаар ширээний ард сууж, хамтран ажиллах тал дээр нээлттэй хандаж буйгаа илэрхийллээ. 

Уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, тус компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх нар оролцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Идэржавхлан: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн дипломыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлнэ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан түймрийг цурманд оруулж бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Ж.Энхжаргалан: Засарч хүмүүжээд байх юм байхгүй. Угаасаа хүмүүжилтэй 2 цагийн өмнө
Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа 3 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Төрийн ажлыг "Би үхэхээр чи үх" гэдэг ойрын зайн улстөрөөр хийж болохгүй 4 цагийн өмнө
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 4 цагийн өмнө
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 цагийн өмнө
С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын сан өмнөх оны өр төлбөрөөс үүдэн алдагдалтай ажиллаж байна 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 5 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: П.Наранбаяр сайдыг огцруулахгүй бол бид нар УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана 5 цагийн өмнө
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов 6 цагийн өмнө
Ц.Мөнхтуяа: ЭЕШ-ыг 20 жил өгч байхад ийм алдаа гарч байгаагүй 7 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Бүх хяналтын менежерүүд Ардчилсан намаас томилогдсон юм шиг мэдээлэл түгээгээд байж болохгүй 7 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина 8 цагийн өмнө
Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Герман, Украины багуудтай тоглоно 8 цагийн өмнө
НББХ: Нэр дэвшигчийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах хараат бус шинжээчээр Д.Далхжавыг томиллоо 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ 9 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно 9 цагийн өмнө
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 10 цагийн өмнө
10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина 11 цагийн өмнө