БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ОУПХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

С.Жамъяаннацаг
2025/06/25

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч, Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедема болон Хүний эрхийн хөтөлбөрийн хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи нарыг өнөөдөр /2025.06.25/хүлээн авч уулзлаа.  


Уулзалтын эхэнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурал болон Олон улсын парламентын холбооны хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд, хэлэлцүүлгээр ярилцсан асуудлуудын ач холбогдлыг онцлов. Тухайлбал, парламентын үйл ажиллагаагаар дамжуулан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц (CEDAW)-ийн талаарх хэлэлцүүлэг нь хүний эрхийн талаар мэдлэг, мэдээллийг сайжруулж, тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүллээ. Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагааг хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг 2022 онд байгуулж, 2024 онд санамж бичгийг сунгасан байдаг. Миний бие УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн хувьд ирэх 07 дугаар сард зохион байгуулагдах Дэлхийн парламентын дарга нарын 6 дугаар хурлын үеэр Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбооны хамтын ажиллагааны санамж бичгийг дахин сунгах гэж байгаад баяртай байна гэв.

ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, энэ удаагийн парламент нийгмийн олон төлөөллийг бүрдүүлсэнд талархаж байна. ОУПХ нь олон улсын сайн туршлагыг судлан бусад орны парламентад танилцуулж, хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлдэг. Монгол Улсын парламентын энэ сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх талаар ажиллах болно. 2026 онд Монгол Улсын парламент ээлжит тайлангаа ОУПХ-д тавина. Энэхүү тайландаа та бүхэн парламентынхаа бүрэлдэхүүнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад гаргасан энэхүү амжилтаа онцлох зөвлөмжийг өгч байна гээд ОУПХ-ноос бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Э.Болормаа, Э.Одбаяр нар оролцож, санал бодлоо илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 18 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12