БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Оюунжаргал: Энэ сарыг дуустал говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ

С.Жамъяаннацаг
2025/06/25

Ой, хээр түймэр, гол, усны осол, ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийлээ.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 121 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40,4% өссөн дүнтэй байна. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 359 алба хаагч, 22 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал, Энэ сарыг дуустал говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ. Мөн нутгийн хойд хэсгээр бороошиж, бага зэрэг сэрүүсч, ялангуяа 28-29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний усархаг дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул болзошгүй наршилт, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа “Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна. Мөн усны ослын хувьд 12 гол, 2 нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар 2-с дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэгдсэн. Харин он гарсаар улсын хэмжээнд зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар усны ослын 38 тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин 23 хүн буюу 16 том хүн, 7 хүүхэд амь насаа алдаад байна. Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 7 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 7 цагийн өмнө
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 13 цагийн өмнө
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 15 цагийн өмнө
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 16 цагийн өмнө
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Өчигдөр
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа Өчигдөр
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна Өчигдөр
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ Өчигдөр
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа Өчигдөр
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна Өчигдөр
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/28
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2026/10/28
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 2026/10/28
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/28
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ 2026/10/28
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна 2026/10/28