БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав

С.Жамъяаннацаг
2025/06/25

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2025.06.25) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Тогтоолын төслийн талаар Дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцууллаа. Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Солонгос Улсын хил дээрээс буцаагдсан хэдэн зуун тохиолдол гарсан. Уг нөхцөл байдалтай холбогдуулан иргэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо мэдээлэл авсан байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Дэд хороонд албан хүсэлт хүргүүлсний дагуу 5 дугаар сарын 14-31-ний өдрүүдэд холбогдох судалгаа, мэдээллийг цуглуулж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний Комисс болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээж авч уулзсан хэмээв. Дээрх арга хэмжээнүүдийн хүрээнд Дэд хорооны тогтоолын төслийг санаачлан, боловсруулж, хэлэлцэж байгаа гэв.


Дээрх танилцуулга болон төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа. Тухайлбал, Ц.Сандаг-Очир гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, найруулгын санал хэлэхийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих Монгол Улсын иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлэх гэсэн заалт хэрэгжих боломжтой эсэхийг тодрууллаа. Харилцан адил байх зарчмын хүрээнд сүүлийн 4-5 жил дээрх асуудлаар манай талаас бүх түвшиндээ БНСУ-ын талд хүсэлт тавьж ирсэн. 2024-2025 онд тус улсын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад визгүй нэвтэрч байгаа бол БНСУ өнөөдрийг хүртэл шийдээгүй байгаа гэдэг хариултыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд өгөв. Монгол Улсын 55 мянга орчим иргэн БНСУ-д байгаагийн 18 мянга орчим буюу 34.5 хувь нь хууль бусаар оршин сууж байгаа аж. Энэ нөхцөл нь тус улс руу зорчих Монгол Улсын иргэдийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр шийдвэр гаргахад хүндрэл, бэрхшээлийг үүсгэж байгаа гэдэг тайлбарыг БНСУ-ын талаас өгдөг байна. Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын бүлгийн гишүүний хувиар асуудалд анхаарал хандуулж буйгаа Б.Бат-Эрдэнэ гишүүн тодотгоод, Ц.Сандаг-Очир гишүүний асуулттай холбогдуулан тайлбар өгсөн.  


Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлэлцэж буй асуудлын суурь нөхцөлтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар тодруулахад тус Комиссын гишүүн Б.Энхболд мэдээлэл өгөв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2025 оны 6 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд “Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази Номхон далайн бүсийн форумыг зохион байгуулсан. Энэ форумын үеэр тусгайлан БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг урьсны дагуу 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. Энэ үеэр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар, хоёр улсын хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор санамж бичгийг байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй БНСУ дахь монголчуудын эрхийн асуудлын талаар тусгай төлөвлөгөө гаргаж ажиллахаар урьдчилан тохироод байгаа, тодорхой ахиц дэвшил гарна хэмээн найдаж байгаа гэв. Хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар М.Нарантуяа-Нара гишүүн тодруулж, иргэдэд холбогдох мэдээллийг тодорхой хүргүүлж ажиллах шаардлагатайг хэлж байв.



Шаардлагатай бүх мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд БНСУ-ын виз мэдүүлгийн төвүүдтэй Гадаад харилцааны яамнаас хамтран ажилладаг болохыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд хэллээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын тал, Элчин сайдын яаманд нь хандан энэ чиглэлээр нарийвчлан судалж, нөхцөл шалтгааныг бууруулах чиглэлээр санал хүргүүлсээр байгаа гэв. Тус улс Монгол Улсаас жилдээ 3000 ажилтан авах квоттой нь ихэнхдээ хүнд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт байдаг бол хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ихэнх нь үйлчилгээний салбарт ажиллах нь түгээмэл байдаг байна. Иймд нөхцөл байдалтай уялдуулан үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх санал хүсэлтээ Монгол Улсын зүгээс БНСУ-ын талд тогтмол тавьж, хандаж ирсэн гэдгийг ажлын хэсгээс өгөв. М.Нарантуяа-Нара гишүүн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын хүрээнд хүүхдийн эрхийн ноцтой зөрчил үүссэн хэд хэдэн тохиолдлыг дурдаад, холбогдох тодруулга хийж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төслийн агуулгын талаар байр сууриа илэрхийлж, асуудлыг Монгол Улсын гадаад бодлогын “нэг цонхны” хүрээнд авч үзэх нь зүйтэй гэв.



Ийнхүү гишүүд Дэд хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Бат-Эрдэнэ, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гадаад улсад зорчиж буй, ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрхийг хангах, хамгаалах чилэлээр Монголын төр бүх түвшиндээ нягт, хариуцлагатай ажиллах шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв. Түүнчлэн Монгол Улсын иргэд хамгийн ихээр зорчдог, гэмт гэмт хэрэгт холбогддог, хүний эрхийн асуудал нь хөндөгддөг улсуудад Монгол Улсын зүгээс хууль зүйн атташе томилох асуудлыг судалж, шийдвэрлэхийг үүрэг болгох, гадаадад зорчиж буй, амьдарч буй иргэдэд шаардлагатай мэдээллийг боломжит бүх сувгаар түгээж, мэдээлэлжүүлж байх, бусад улс оронд Монгол Улсыг төлөөлж суугаа Элчин сайдын яам, Монгол Улсыг төлөөлж байгаа албаны хүмүүс иргэдийнхээ эрхийг хангах, хамгаалах чиглэлээрх үйл ажиллагааг идэвхжүүлэх, Хүний эрхийн Үндэсний Комисс олон улсын түвшинд, механизмуудаараа дамжуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэх зэрэг саналыг хэлж байсан.


Ийнхүү хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусгаад, батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 60 хувийн саналаар дэмжснээр “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дэд хорооны тогтоолын төсөл батлагдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ 1 цагийн өмнө
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна 1 цагийн өмнө
ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Синдерелла” эмнэлэгт хараагаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа мэдээлэл хийнэ 7 цагийн өмнө
ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГУУЛИЙН БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ УРАМШУУЛЛАА 23 цагийн өмнө
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ Өчигдөр
ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ ЭХЭЛСЭН АЙМГУУДАД УЛСЫН НӨӨЦӨӨС ӨВС ТЭЖЭЭЛ ХҮРГҮҮЛЖ, ИРЭХ САРД ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАНА Өчигдөр
Хүйтний эрч чангарна Өчигдөр
Х.Нямбаатар: Ажил хийж байгаа хүн бүрийг дуудаж загнадаг гишүүдтэй азгүй ч юмаа даа бид Өчигдөр
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, иргэний орон зайн баталгаа болох нь” хэлэлцүүлэг болно Өчигдөр
2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна Өчигдөр
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана 2025/12/10
Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо 2025/12/10
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана 2025/12/10
Засгийн газар визийн шаардлагаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна 2025/12/10
The MongolZ баг ESL-ээс $295,313-ийн урамшуулал авна 2025/12/10
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална 2025/12/10
"UB DEBATE-2025" МЭТГЭЛЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО 2025/12/10
А.Амартүвшин: Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол одоо ажиллаж байгаа 1960 хэсгийн ахлагч 2025/12/10