БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

С.Жамъяаннацаг
2025/06/25

Олон улсын парламентын холбоо (ОУПХ) байгуулагдсан өдрийг 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна. Жил бүрийн зургадугаар сарын 30-нд тохиодог энэ өдрийг угтан Монгол Улсын Их Хурал, Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлэг, ОУПХ-ны ажлын албаны гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Жендэрийн тэгш байдал” сэдвийн дор болсон гурван талт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Их Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга, ноён Фабиан Хамильтон тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид, ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч Хилари Гбедемах, Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан Бутайна Ламхарзи нар оролцов.

Гурван талт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа удирдан явуулж, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр 2024 онд шинээр бүрэлдсэн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүдийн 26.4 хувьд хүрсэн нь Ази тивдээ тэргүүлэгч орнуудын нэг болсныг онцлон, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах талаар гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлт, хүрсэн үр дүнгийн тухай товч дурдав. Тэрбээр, Олон улсын парламентын өдрийг 2025 онд “Achieving gender equality, action by action” буюу “Алхам бүрээр жендэрийн тэгш байдлыг хангая” сэдвийн дор тэмдэглэж байгаа нь энэ асуудал дэлхий дахинд онцгой чухлаар тавигдаж буй хэрэг болохыг дурдаж, Монгол Улсын Их Хурал хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулах зорилго бүхий стратеги төлөвлөгөөнийхөө хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаажуулах зорилтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг гол болгон дэвшүүлж, энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг танилцуулав.

Хэлэлцүүлгийн талууд эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, олон нийтийн болон гэр бүлийн харилцаан дахь тэгш эрх, хүртээмжтэй боломжийг хангах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь улс орон, ард түмнүүдийн амьдралд олон талын эерэг үр нөлөөг дагуулдгийг ярилцаж, энэ асуудалд парламентуудын манлайллыг хэрэгжүүлж ажиллах нь бодитой үр дүн гаргахад чухал хувь нэмэртэйг илэрхийлэв. Мөн хүний эрхийн талаарх НҮБ-ын механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх талаар хэлэлцсэн Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны хамтран зохион байгуулсан уулзалт-хэлэлцүүлэг амжилттай болсныг цохон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 16 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 18 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12