БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

#FOCUS_FACT Сайд нарын авлага авлигал уу?

С.Жамъяаннацаг
2025/06/20

Сард 837 сая 500 мянган төгрөгийн орлоготой  хүн байна гэвэл та итгэх үү? Байх байхдаа сая шинээр байгуулагдсан Засгийн газарт Монголын хамгийн баян гэж хэлж болох эрхмүүд орсныг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

Бид хамгийн өндөр орлоготой болон хамгийн их авлагатай сайд нарын ХОМ-ыг фокусаллаа.

“Хурд” групын эзэн Б.Чойжилсүрэн.  Эрчим хүчний сайдаар 3 дахь удаагаа улиран томилогдсон энэ хүний  жилийн орлого 10 тэрбум 50 сая төгрөг.

Сараар тооцвол сард 837 сая 500 мянган төгрөгийн орлоготой.

8 сая биш 837 сая төгрөг сар бүр энэ хүний дансанд ордог гэсэн үг.

Бас болоогүй 9 тэрбум төгрөгийн авлагатай.

АВЛАГА УУ, АВЛИГАЛ УУ?!

Түүнтэй ганзага нийлэн мөн л 3 удаа Засгийн газарт улирсан, хувьдаа төмөр замтай, асар их ашиг сонирхлын зөрчилтэйг нь Монгол даяар мэддэг ч Зам тээврийн салбараас салж чадахгүй зууралдаж буй сайд Б.Дэлгэрсайхан.

Түүний жилийн орлого нь 1 тэрбум 865 сая буюу сард  155 сая төгрөгийн орлоготой. “Болд төмөр ерөө гол” гэх компаниар Сэлэнгийн төмрийн хүдрийг хятадуудтай нийлж 20 гаруй жил зөөж байгаа гэхэд барилга барьж баяжсан “Хурдын” Чойжилсүрэнгээс 10 дахин бага орлоготой аж. Харин авлага, зээлгүй гэжээ.

Дараагийнх насаараа төрд зүтгэсэн Жадамбаа генералын хүү Ж.Энхбаяр.  Монголын анхны ХАА-н компанийн нэг  ГАЗАР группыг үүсгэн байгуулагч тэр бээр ХААХҮ-ийн сайдаар хоёр дахиа улирсан. ЖДҮ сангаас зээл авч үхрийн ферм байгуулан “үмбүү” хочтой болсон тэр бээр мөн л ашиг сонирхлын зөрчилтэй олигарх-сайд нарын нэг. 

Түүний жилийн орлого болон авлага нь Засгийн газрын танхим дотроо BEST нь.

Тэр бээр жилд 2 тэрбум 245 сая буюу сарын 187 сая төгрөгийн орлоготой атлаа  12 тэрбум 998 сая төгрөгийн авлагатай

1.2 биш 12 тэрбум төгрөгийн авлага шүү дээ. Авлагаа авч чадахгүй байсаар сайд болчхов уу, сайд болоод авах авлигалаа ингээд оруулчихдаг юм болов уу? Ийм бодол, ийм хардлага төрөхгүй байна гэж үү та бүхэнд !

АВЛАГА УУ, АВЛИГАЛ УУ?!

Дараагийн авлагын эзэн Т.Аубакир.

Шинэ сайд нараас Гэр бүл, хөдөлмөр,  нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын авлага нь анхаарал татахаар их аж.

Жилийн орлого нь 258 сая буюу сарын 21 сая 500 мянган төгрөгийн орлоготой атлаа  4.5 тэрбумын авлагатай.  Гэр бүлийн орлого нь 12 сая буюу сард нэг сая төгрөг гэжээ. Хамгийн анхаарал татсан нь  УИХ-ын гишүүн болохын өмнө бизнес эрхэлдэг байсан ч одоогоор эрхэлдэг том бизнес үгүй бололтой.

Мөн  Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Дамдиннямын жилийн орлого нь 61 сая,  гэр бүлийн орлого нь 100 сая төгрөг.

Тодорхой том бизнесгүй атлаа мөн л 2 тэрбум 881 саяын авлагатай гэж ХОМ-доо мэдүүлжээ.

Эдгээр сайд нарын ХОМ-доо мэдүүлсэн хэдэн тэрбум төгрөгийн  авлагууд нь  авлага уу, авлигал уу?!

АТГ авлагыг нь авилгаас нь ялгаж, хянаж шалгаж чаддаг уу?!

Сайд нарын АТГ-т мэдүүлсэн ХОМ-оос авлага нэртэй хэдэн тэрбумаар хэмжигдэх баримтыг  фокусаллаа.


3
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
3
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12