БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа

С.Жамъяаннацаг
2025/06/20

Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан “Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурал баталлаа.

Энэхүү тогтоолын төсөл нь олон талт хэлэлцүүлэг, тооцоолол дээр үндэслэн боловсруулагдсан бөгөөд нийслэл болон хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн тогтолцоог төрийн бодлогод тусгах зорилготой юм. Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах, өөрөөр хэлбэл дулаалга сайтай, дулааны алдагдал багатай сууцанд амьдрах явдал юм. Энэхүү тогтоол батлагдсанаар иргэд гэр, байшингаа дулаалах, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр халаалтын зардлаа бууруулах боломжтой боллоо. Ялангуяа хүүгийн татаастай хөнгөлөлттэй зээлд хамрагдах замаар дулаалгын хөрөнгө оруулалт хийх нь одооноос эхлэн орон сууц худалдан авсантай адил татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

Мөн эрчим хүчний хэмнэлттэй, “BestGER” шалгуур хангасан амины орон сууцаа худалдах үед үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг 50 хүртэл хувиар бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгодог төрөл бүрийн дулаалгын болон халаалтын хэрэгслүүдийг хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломж нээгдсэн нь иргэдийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах идэвхийг нэмэгдүүлнэ хэмээн тооцоолж байна. Ажлын хэсгийн хийсэн судалгаа тооцооллоор нийслэлийн гэр хорооллын бүх орон сууц, байшинг стандартын дагуу дулаалж чадвал 2028 он гэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар, 2032 он гэхэд 80 хүртэл хувиар бууруулах бүрэн боломжтой гэсэн үр дүн гарсан. Энэ үндэслэл дээр тулгуурлан энэхүү тогтоолын төсөл боловсруулагдаж, ийнхүү батлагдсан нь томоохон ахиц юм.

Тогтоолын хүрээнд мөн дараах бодлогын арга хэмжээнүүд тусгагдсан. Үүнд:

• Урт хугацаатай, хүүгийн татаастай ногоон зээлийг бий болгож, түүний 80-аас доошгүй хувийг дулаалга, утаагүй халаалтын тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний шийдэлд чиглүүлэх;

• Төрийн өмчит сургууль, эмнэлгийн барилгуудыг ногоон барилгын шалгуурт нийцүүлэн төлөвлөх;

• “10,000 нарны дээвэр” хөтөлбөрийн хэрэгжилтийг шинэчлэн боловсруулж, өрх бүрийг эрчим хүч үйлдвэрлэгч болгох.

Тогтоолд заасан ажлын хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодод танилцуулж байх үүргийг Засгийн газар болон Монголбанк хүлээсэн бол хяналтыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороод хариуцахаар тусгалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12