БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

С.Жамъяаннацаг
2025/06/19

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Б.Бат-эрдэнэ, Г.Хосбаяр нар өнөөдөр / 2025.06.19/ Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Хуулийн төслийг төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын суурь зарчмыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төрөлжилт, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, тогтвортой хөгжлийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахаар боловсруулжээ.

Хуулийн төсөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд чанараас хамаарсан үнийн тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцийн бодлого, судалгаа хөгжүүлэлтийг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих хэлбэр, чиглэл, шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтын харилцааг төсөлд тусгасан хэмээн УИХ-ын гишүүн М.Мандхай тодотгосон.

Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний үе шат бүрт нэмүү өртөг шингээх боломжийг бүрдүүлэхийн тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ангилал, төрөлжилт, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн өртгийн сүлжээг хөгжүүлэх харилцааг тодорхой болгон тусгажээ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд холбогдох зохистой дадал, стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөх, шаардлагыг хангуулах, чанартай уялдсан үнийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн идэвхжүүлэлтийг төрийн дэмжлэг олгох нөхцөлтэй уялдуулжээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрэлт, нийлүүлэлт, нөөц ашиглалт, бүтээмжийн дүн шинжилгээ хийх, түүнд суурилан тогтвортой хөгжүүлэх зорилтот хөтөлбөрийг баталж өөр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд уг зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулахаар заасан байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд төрөөс үзүүлж байгаа дэмжлэгийг оновчтой болгох, чанар, бүтээмжтэй уялдуулах зорилгоор нийт дэмжлэгийн хэмжээ, эдийн засгийн өгөөжийг тооцдог байх харилцааг хуульчлахаар тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан БНХАУ, ОХУ, Япон, Авсрали зэрэг гадаад орны туршлага, энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний тайлан, дүгнэлттэй танилцаж, зохицуулалтын харилцааг харьцуулан судалсан гэдгийг хуулийн төсөл санаачлагчид онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 10 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12