БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ТББХ: Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томилохыг дэмжив

С.Жамъяаннацаг
2025/06/17

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.17/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүнээс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг тус сонсголыг даргалан явуулсан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч Б.Төгсцэнгэлийг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж, Л.Золзаяа, Ц.Амартөгс нарыг тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаагүй гэж үзсэн гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлсэн нэр дэвшигч Л.Золзаяагийн талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан танилцуулсан юм.

Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай.  Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай,  үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, Авлигатай тэмцэх газарт ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй юм байна. Л.Золзаяа нь 2021 оноос хойш үндэсний аюулгүй байдал, гадаад харилцааны чиглэлээр ажилласан төрийн албаны туршлагатай хэмээн үзэж Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж байна хэмээсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийн асуудал, хууль, эрх зүйн зохицуулалтад анхаарч ажиллах нь зүйтэй байна. УИХ-аас томилогддог энэ албан тушаалтнуудтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг нь зөв зүйтэй хийхгүй бол гүйцэтгэх засаглалтайгаа хэт холилдоод хяналт хэрэгжүүлэх зарчмаа алдаад байна. Энэ нь төрийн албаны нэр хүндийг унагаж, чадамжийг нь сулруулах нөхцөл байдал орж байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Төрийн албатай холбоотой олон шүүмжлэлийг судалж, судалгаан үндсэн дээр асуудалд хандаарай хэмээн нэр дэвшигчдэд захьсан.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид нээлттэй сонсгол болон УИХ-ын хуралдаанд яригдаж, дурдсан асуудлыг анхаарч ажиллах шаардлагатайг сануулав. Тэрбээр, Төрийн албаны зөвлөл нь УИХ-ын дэргэд ажиллаж, энэ чиглэлээрх УИХ хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд голлон анхаарч, хамтран ажиллах ёстой байгууллага. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд төрийн албаны томилгоо гэдэгт анхаарлаа төвлөрүүлж ажилладаг болсон.  Засгийн газар аль шатанд ямар боловсон хүчнээр ямар ажлыг даатгаж хийх вэ гэдэг асуудлыг өөрсдөө шийдэх боломжгүй болж, Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулж томилгоо хийж байгаа нь тогтолцооны гажуудал. Төрийн албаны хуулийн хэрэгжилтийн асуудлаар УИХ дээр байгуулагдсан ажлын хэсгээс Төрийн албаны зөвлөл хууль тогтоомжийн хяналтын чиг үүрэг дээрээ төвлөрч ажиллах, харин гүйцэтгэх засаглал нь хүний нөөцийнхөө бодлогыг бие даан бүх түвшиндээ хэрэгжүүлэх чиглэлээр санал дүгнэлт гарч байгаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдон очих гэж байгаа та бүхэн УИХ-аас боловсруулж буй шинэ үзэл баримтлалыг дэмжиж, хуулийн шинэчлэлийг хийхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.

УИХ-ын гишүүд үг хэлсний дараа бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүний үүрэгт  ажлаас чөлөөлөх,  Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа,  Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томилохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 11 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна 17 цагийн өмнө
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 17 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно 19 цагийн өмнө
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна Өчигдөр
Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв 2026/10/12
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА 2026/10/12
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан "Дулаанбаатар" аяны үр дүнтэй танилцлаа 2026/10/12