БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн авто зам, явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар зөвшилцөж, зарим үүрэг чиглэлийг өглөө. 

Хотын дарга Х.Нямбаатар “Аяны хүрээнд хоёр цаг гаруй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн унаа, барилга, байшингуудын орц, гарцаар тэргэнцэртэй иргэн түрж явсны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Жишээлбэл, Багшийн дээдийн нүхэн гарцаар тэргэнцэртэй иргэн зорчиход хүндрэлтэй байна. Зарим хэсэгт явган хүний зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна. Тиймээс нийслэлийн зүгээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөө эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад чиглэл өгөөд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтарч жолооч нарыг сургалтад хамруулах, шторк, мэдээлэл түгээх зэрэг ажлыг эрчимжүүлнэ. Бид эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр Багшийн дээдийн нүхэн гарцыг иж бүрэн шинэчилнэ. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үе шаттай зохион байгуулна” гэв. 

Уулзалт, аяллын төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцож, цаашид Улаанбаатар хотоос хэрэгжүүлэх ажлуудаа тэдний дэвшүүлсэн саналуудтай уялдуулж явахаа илэрхийллээ.  

Түүнчлэн “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд эхний ээлжид нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоог сайжруулахын тулд 32 шалгуур үзүүлэлт бүхий 13 бүлэг төлөвлөгөөг тусгасан номыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хүний эрхийг хангах чиглэлээр гаргаж боловсруулжээ. 

Энэхүү төлөвлөгөөг нутгийн удирдлагын байгууллагын Засаг дарга нарын эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлж чадвал гурван жилийн дараа гэхэд Монгол Улс олон улсын хүний эрхийн хорооноос гаргадаг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг 80 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Цаашид тус аяныг орон даяар хэрэгжүүлэх аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн Т.Аубакирын охин Даяана эцгийнхээ овгоос татгалзаж байжээ 2 цагийн өмнө
ТББХ: Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томилохыг дэмжив 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Зүгээр нэг завсрын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол засагт орохгүй 5 цагийн өмнө
АХЛАХ АХЛАГЧ М.ДОРЖБАЯР АМАРЧ ЯВАХДАА ГОЛЫН УСАНД ЖИВЖ БАЙСАН ХОЁР ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн 6 цагийн өмнө
Лу.Гантөмөр: Намчирхалгүйгээр дотоод хяналтаа сайжруулахыг Ерөнхий сайдаас байнга шаардана 6 цагийн өмнө
“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина 6 цагийн өмнө
С.Бямбацогт: Сайд бол хэн нэгэн хүн дурлаад хийдэг эрх ямба биш 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ 8 цагийн өмнө
ЭЗБХ: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 9 цагийн өмнө
Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр 9 цагийн өмнө
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож, осол гаргажээ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7947 боллоо 11 цагийн өмнө
Дарханаас төрөн гарсан жүдоч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ 13 цагийн өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна 13 цагийн өмнө
Өчигдөр хоёр хүн усны ослоор нас баржээ 13 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо 13 цагийн өмнө