БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дарханаас төрөн гарсан жүдоч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

С.Жамъяаннацаг
2025/06/17

Монголын жүдогийн шигшээ багийн тамирчин, 24 настай Кадирбекын Ёолк 2025 оны жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд анх удаа оролцож, гайхалтай барилдаанаар хүрэл медаль хүртлээ. Түүний энэ амжилт нь Монголын жүдо бөхийн спортын 30 дахь, харин дэлхийн аваргын 19 дэх хүрэл медаль болж байна.

Ёолк нэмэлт цагт Бразилийн жүдоч Мишел Аугусто-г ялснаар медалийн болзол хангаж, Монгол түмний омог бахархал, спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрээр гэмтэлтэй өрсөлдөгчөө үүрч дэвжээнээс буусан нь тамирчин хүний ёс зүй, спортын сэтгэлгээний гайхамшигтай жишээ болж, олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн.

Түүний анхны багш бол Дархан-Уул аймгийн дасгалжуулагч СМ Д.Балжинням бөгөөд 2009 оноос хойш сэтгэл зүтгэлээр шавь нараа бэлтгэж иржээ. Амжилтаар жигүүрлэсэн залуу аваргаа нутгийн зон олон нь баярын хүндэтгэлтэйгээр угтан авч, бахархлаа илэрхийлэв.

Шагналыг Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн гараар гардуулсан нь энэ мөчийг улам онцгой болгосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 7 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 7 цагийн өмнө
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 13 цагийн өмнө
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 15 цагийн өмнө
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 16 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 16 цагийн өмнө
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА Өчигдөр
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа Өчигдөр
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна Өчигдөр
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ Өчигдөр
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа Өчигдөр
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна Өчигдөр
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/10/28
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ 2026/10/28
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ 2026/10/28
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ 2026/10/28
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/28
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ 2026/10/28
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна 2026/10/28